Иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх
Иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлөх эрх зүйн шинэчлэлт, өөрчлөлт гарч байгаа хэдий ч энэ талаарх тэдний мэдлэг мэдээлэлхомс, төрийн үйлчилгээнд итгэх итгэл сул, хууль зүйн анхан шатны болон мэргэжлийн туслалцаа, үйлчилгээний хүртээмж бага байгаа зэрэгт үндэслэн Иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2016 оноос эхлүүлсэн тус хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсад эрх зүйн хөтчөөр дамжуулан иргэдэд хууль зүйн анхан шатны мэдээлэл, туслалцаа хүргэх албан ёсны тогтолцоо бий болгох, хууль зүйн мэргэжлийн туслалцааны одоогийн тогтолцоог бэхжүүлэх, хүртээмжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.


Naranchuluun