Залуучуудын дундах үе тэнгийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх

A- A A+
Залуучуудын дундах үе тэнгийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх

Залуучуудын дундах үе тэнгийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх

Хүн амын 65 орчим хувийг залуучууд бүрдүүлж буй манай орны хувьд хүн амын хөгжлийн цогц, тасралтгүй бодлого чухал бөгөөд өнөөгийн эрх зүйн орчинд насны бүлгийн хувьд өсвөр насны хүүхэд, чиглэлийн хувьд хүүхэд, залуучуудын хөгжилд саад болох эрсдэлүүдийг бууруулах асуудал тулгамдсан хэвээр байна. Нээлттэй Нийгэм Форум нь өсвөр насны хүүхэд, залуучуудын дундах үе тэнгийн хүчирхийлэл, дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх, таслан зогсоох асуудлыг бодлогод тусгах, мөн үр нөлөөтэй урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр ажиллаж байна.