Сонгуулийн үйл явц, улс төрийн санхүүжилтийг боловсронгуй болгох
Ардчиллын гол үнэт зүйл болох чөлөөт, шударга сонгууль явуулах, иргэдийн сонгох сонгогдох эрхийг хангах үүднээс сонгуулийн үйл явцын ил тод байдал, хяналтыг сайжруулах, журам, дүрмийг боловсронгуй болгох талаар төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран ажиллахын сацуу улс төрийн санхүүжилтийн хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран судалгаа шинжилгээ хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, хуулийн төслүүдэд зөвлөмж өгөх гэх зэргээр ажиллаж байна.
Сонгуулийн үйл явцын шударга, ил тод байдлыг хангахад бие даасан иргэний нийгмийн байгууллагуудын хяналт, ажиглалт чухал нөлөөтэй. Монголын иргэний нийгмийн байгууллагуудын уйгагүй хүчин чармайлтын үр дүн 2012 оноос эхлэн УИХ-ын сонгуулийн санал хураах, тоолох үйл явцыг иргэний нийгмийн ажиглагчид хянах эрх зүйн орчин бүрдсэн:


Naranchuluun