УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ТАЙЛАГНАЛ, ХЭРЭГЖИЛТ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

A- A A+
УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ТАЙЛАГНАЛ, ХЭРЭГЖИЛТ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

 

УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ТАЙЛАГНАЛ, ХЭРЭГЖИЛТ сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Нээлттэй нийгэм форум, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн хамтран "Улс төрийн санхүүжилт, ёс зүй оролцоо, хариуцлага" төслийг Европын холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй.

Энэхүү төслийн хүрээнд “УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ: ТАЙЛАГНАЛ,  ХЭРЭГЖИЛТ сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 6- 8-ны хооронд зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон хуулийн ажлын хэсгийнхэн, мөн  улс төрийн намуудын төлөөлөл оролцсон юм.

International IDEA байгууллагын Улс төрийн оролцоо, төлөөллийн хөтөлбөрийн захирал, ОУ-ын эксперт Румбидзай Кандавасвика Нүндү:

"Дэлхийн 170-аад орон улс төрийн санхүүжилтийн цахим тайлагналын системтэй. Европын орнуудын 93 хувь нь ийм систем нэвтрүүлсэн талаар дурдаад улс төрийн сонгуулийг илүү шударга, илүү ил тод, хариуцлагатай, ёс зүйтэй болгохын тулд иргэд олон нийт, хяналтын байгууллага, тэр дундаа улс төрийн нам, нэр дэвшигчид илүүтэй чармайх хэрэгтэй” гэсэн юм.