НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН СУРГАЛТАД ОРОЛЦСОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Нээлттэй Нийгэм Форумаас төрд хяналт тавих иргэний нийгмийн оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд 2017 онд зохион байгуулсан “Иргэний нийгмийн төрд хяналт тавих оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл”-ийн сургалтад оролцсон төрийн бус байгууллагуудыг нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн чиглэл
- Олборлох салбарын засаглалыг сайжруулах чиглэлээр:
· Усны тухай хуульд заасан дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход усны сав газрын захиргааны саналыг үндэслэх талаарх заалтын хэрэгжилт
· Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлын барьцаа хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт
· “Алт -2” хөтөлбөрийг батлах үйл явцын хууль ёсны байдал
· Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээний ил тод байдал
· Уул уурхай, газрын тосны салбар дахь Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах үүргийн хэрэгжилт
· Уул уурхай, газрын тосны хууль тогтоомжийн орон нутаг дахь хэрэгжилт
- Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр:
· Мэдээллийн тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт
· Нээлттэй сонсголын тухай хуулийн хэрэгжилт
· Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт
· Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт болон
· Төрийн хариуцлагатай холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилт
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт илэрхийлсэн өргөдөлд дараах мэдээллийг багтаана:
- Байгууллагын товч танилцуулга, тэтгэлэгт оролцоход шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага;
- Төслийн танилцуулга (Үүнд тодорхой хэргийг сонгосон шалтгаан, энэ нь нийтийн эрх ашгийн дээр дурьдсан асуудалтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж, үүний үр дүнд бий болох бодлого, хандлагын өөрчлөлт зэргийг багтаана).
Өргөдлийг 2017 оны 8 дугаар сарын 1-14-ны өдрүүдэд ННФ-ын байранд буюу selenge@forum.mn цахим хаягаар хүлээн авна. Жич: Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу.


Naranchuluun