Төрийн бус байгууллагуудын анхааралд

A- A A+
 Төрийн бус байгууллагуудын анхааралд

Төрийн бус байгууллагуудын анхааралд

Манай улсын нэгдэн орсон олон улсын санаачилга болох “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга”-ын хэрэгжилтийг хангах,  эрдэс баялгийн салбарт бодит хариуцлагыг бий болгоход хувь нэмэр оруулах сонирхолтой төрийн бус байгууллагуудыг энэ салбарын үйл ажиллагааг зохицуулж буй зарим хууль тогтоомжийн хэрэгжилтэд мониторинг  хийхийг урьж байна. 

Мониторингийн чиглэл:

  • Улсын төсвөөс хайгуулын ажилд гарсан зардлыг нөхөн төлөх гэрээний хэрэгжилт
  • Гол мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын хэрэгжил
  • Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах,  нөхөн сэргээх үйл ажиллагааны гэрээний хэрэгжилт
  • Төрийн  болон орон нутгийн өмчит уул уурхайн компаниудын Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж буй байдал 
  • Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт: Засгийн газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах үйл явц   

Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:

  • Мониторинг нь ННФ-аас зарласан чиглэлд нийцсэн байдал;
  • Мониторингийн  арга зүй, төлөвлөлтийн оновчтой байдал;
  • Тухайн байгууллагын мониторинг хийх чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, төсөл хэрэгжүүлэх багийн гишүүдийн ур чадвар;
  • 3-4 сарын хугацаанд хэрэгжих үйл ажиллагааны төсвийн бодитой тооцоо зэрэг болно.

Бүрдүүлэх материал:

  •  Мониторингийн төсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ);
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан;
  • Урьд нь гүйцэтгэж байсан мониторинг, судалгааны ажлын тайлан (хэрэв байгаа бол).

Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа:  Өргөдлийг 2017 оны 8 дугаар сарын 1-14-ний өдрүүдэд ННФ-ын байранд буюу [email protected] и-мэйл хаягаар хүлээн авна. 

Өргөдлийн маягтыг татаж авах

Жич:  Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу.

Хаяг:

Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг