БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО БҮТЭЭХ ТУХАЙ

A- A A+
БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО БҮТЭЭХ ТУХАЙ

БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО БҮТЭЭХ ТУХАЙ

Огноо: 2019.10.07

Нээлттэй нийгэм форум нь Монгол Улс НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактуудыг соёрхон баталсны 45 жилийн ойг тохиолдуулан иргэний болон улс төрийн, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлэх богино хэмжээний видео контент хийх хүсэлтэй этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Видео контентод тавих шаардлага:

  • Сэдвийн хувьд ундны цэвэр усаар хангагдах, эрүүдэн шүүхээс ангид байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, орон байртай байх, сурч боловсрох, цөөнхийн эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, ялгаварлан гадуурхагдахгүй байх эрх гэх мэт 2 Пактын хүрээний эрхүүдийг хамарсан байх
  • Нийгэмд өрнөж буй асуудлыг тодорхой хүний эрхтэй холбон авч үзсэн байх
  • Үргэлжлэх хугацаа 5 хүртэлх минут
  • Сонирхолтой, шинэлэг байх

Видео контентийг бүтээх хугацаа гэрээ байгуулснаас хойш 1 сар байна.

Сонирхсон этгээд сэдэв, товч санаа, үнийн саналыг уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болохоо нотлох мэдээллийн (ижил төрлийн ажлын туршлага, боловсрол, мэргэшсэн байдал гэх мэт) хамт дор дурдсан хаягаар эсхүл [email protected] цахим шуудангаар 2019 оны 10-р сарын 18-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Хуулийн хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857