“НИЙТИЙН СОНСГОЛ”-ын тухай нийтлэг тохиолддог асуултуудын хариулт
Хууль тогтоох, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжлийн болон хувийн хэвшлийн байгууллага, төрийн байгууллага гэх мэт төрөл бүрийн салбарынхан оролцон байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх үйл явцыг НИЙТИЙН СОНСГОЛ гэнэ. Товчхондоо төрийн шийдвэр гаргах үйл явцад дээр дурдсан талууд байр сууриа илэрхийлэн оролцож, шийдвэр гаргагч тэднийг СОНСОХ үйл ажиллагаа гэж ойлгож болно. Тэрчлэн шийдвэр гаргагч гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хянахдаа тухайн шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага,түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагааг хянах зорилгоор мөн шийдвэр гаргагч сонсгол зохион байгуулж болох ба үүнийг ХЯНАЛТЫН СОНСГОЛ гэж нэрлэдэг. Үргэлжлэл


Naranchuluun 