Тус арга хэмжээнд үндсэн илтгэлийг “Про-боно соёлыг түгээн дэлгэрүүлэх нь буюу дэлхийн чиг хандлага” сэдвээр Азийн Про Боно хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг, Зүүн Өмнөд Азийн иргэдийн хууль зүйн боловсролын гүүр1 байгууллагын захирал Брюс Ласки тавьсан юм. Мөн дараах үндсэн асуудлаар дэд хэлэлцүүлэг өрнүүлнлээ. Үүнд:
- Иргэдийн эрх зүйн боловсрол - хуульчдийн оролцоо
- Нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалахад хуульчдын оролцоо
- Нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалахад хуульчдын оролцоо
Жич: Про Боно гэдэг нь “pro bono publico” гэх нийтийн сайн сайхны төлөө гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Хуульчид мэргэжлийн үйлчилгээгээ бусдын сайн сайхны төлөө үнэ төлбөргүй буюу маш бага хөлсөөр үзүүлэх бүхий л хэлбэрийн үйл ажиллагааг үүнд хамруулж ойлгоно.
1Bridges Across Borders of South East Asia Community Legal Education


Naranchuluun