Хүний эрхийн хамгаалагчид “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриан дор цуглалаа

A- A A+
Хүний эрхийн хамгаалагчид “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриан дор цуглалаа

Хэвлэлийн мэдээ
Хүний эрхийн хамгаалагчид “Хэнийг ч орхилгүй хөгжье” уриан дор цуглалаа

Жил бүрийн 12 сарын 10-нд олон улсын Хүний эрхийн өдөр, 12 сарын 9-нд Хүний эрхийг хамгаалагчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хүний эрхийн Үндэсний комисс, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд, мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоод, залуучуудын хөгжлийн төвүүд хамтран дээрх өдрүүдийг угтан “Хэнийг ч орхилгүй хөгжье!” уриан дор нээлттэй цуглаан зохион байгууллаа.

Энэхүү цуглаан нь Улаанбаатар хотоос гадна Дорнод, Өвөрхангай, Хэнтий, Завхан, Хөвсгөл аймгийн төвд болон Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нэгэн зэрэг боллоо

Хүний эрхийн асуудлаар ажилладаг 50 гаруй ТББ 2010 оноос эхлэн Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум (ХЭФ гэх) болон нэгдэж, хүний эрхийн төлөв байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, НҮБ-ын хүний эрхийн механизмуудтай үр нөлөөтэй хамтран ажиллах, хүний эрхийн хэрэгжилтийг сайжруулах, хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн орчин бүрдүүлэхэд нөлөөлөх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохыг шаардах зэргээр хамтран ажиллаж байна.

“Хэнийг ч орхилгүй хөгжье!” уриатай нээлттэй цуглаанд оролцсон хүний эрхийг хамгаалагчид ядуурал, ажилгүйдэл, амьжиргаанд хүрэлцээгүй цалин хөлс,  хөдөлмөрийн гэрээний хэрэгжилт, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмж, хүрээлэн буй орчин, уул уурхай, хүнсний хүртээмж, аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд зөрчигдөж буй олон эрхийн төлөө дуу хоолойгоо өргөлөө.

Олон Улсын хүний эрхийн өдөрт зориулан зохион байгуулж буй энэхүү цуглаанаар дамжуулан НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд шийдвэрлэх нийгмийн тулгамдсан асуудлуудыг хүний эрхийн өнцгөөс харах, холбогдох хүний эрхийн зөрчлийг тодорхойлж, шийдэх арга замын талаар иргэний нийгмийн байр суурийг илэрхийлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд нь хүний эрхийн зөрчлийн шийдлээс хамааралтай болохыг олон нийт, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад таниулахад хувь нэмэр оруулахыг зорьж буй юм.