Сайн байна уу?
Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй
"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтад
хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэ удаагийн уулзалт 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 08:00 – 10:00 цагт
“ИРГЭНИЙ НИЙГЭМ БА АРДЧИЛЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ", “ХУВИЙН ҮНЭТ ЗҮЙЛ” сэдвүүдийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.
Уулзалтын зочноор “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал нар оролцоно.
Өглөөний уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 313207(ННФ), 262752 (ХЭҮК) утсаар холбогдоно уу.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер


Naranchuluun