Иргэний нийгмийн өдөр, эрхээ хамгаалах өдрийг тэмдэглэлээ

A- A A+
Иргэний нийгмийн өдөр, эрхээ хамгаалах өдрийг тэмдэглэлээ

Иргэний нийгмийн өдрийн хүрээнд болж буй өөр нэг үйл явдал бол Нээлттэй нийгэм форум, Глоб интернэшнл төв, Улсын драмын эрдмийн театртай хамтран зохион байгуулдаг “Театр хүний эрхийн төлөө” хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд туссан шинэ зохицуулалтыг олон нийтэд таниулах зорилгоор бэлтгэсэн “Наран цамхгийн хэрэг”, “Хуулийн өмнө”, “Манаач” гэсэн гурван бэсрэг жүжгийн тавилттай уншлагыг толилуулсан юм. Глоб интернэшнл төвөөс санаачилсан дээрх хөтөлбөрийг 2014 оноос “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр Улсын драмын эрдмийн театртай хамтран “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтан хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд “Иргэний нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой. Дээрх гурван тавилттай уншлагыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулан тавьсан юм.
Одоогоос 10 жилийн өмнө буюу Засгийн газрын 2008 оны 22 дугаар тогтоолоор жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг албан ёсоор “Иргэний нийгмийн өдөр” болгосон бөгөөд энэ жилийн хувьд ХЭФ-аас “UPR буюу Хүний эрхийн тогтмол түгээмэл хэлэлцүүлэг”-ийг гол сэдвээ болгон тэмдэглэснээрээ онцлогтой болсон юм.