ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
БОДЛОГЫН СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд батлагдсан багц хууль тогтоомжийн үр нөлөө, хэрэгжилт, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох бодит хэрэгцээ шаардлагад үндэслэн Нээлттэй Нийгэм Форум шүүх эрх мэдлийн хүрээнд хараат бус дүн шинжилгээг дэмжих зорилгоор сонирхсон хувь судлаач, судлаачдын баг, судалгааны чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагыг судалгааны төслийн уралдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Судалгааны сэдвийг шүүх эрх мэдлийн хүрээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх бодлогын хувилбарыг тодорхойлох хүрээнд томьёолсон байна.
Судлаачид тавих шаардлага:
- Судлаач нь эрх зүйн чиглэлээр магистр түүнээс дээш цолтой байх
- Судлаач нь сонгон авсан сэдвээр хараат бусаар бодлогын судалгаа хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй буюу нийтийн ашиг сонирхлын үүднээс судалгаа, шинжилгээ хийх эрмэлзэлтэй байх
- Сонгон авсан чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх буюу сэдвийн талаар суурь судалгаа хийсэн байх,
- Судалгаанд ажлын цагийн 30 болон түүнээс дээш хувийг зарцуулах боломжтой байх
- Судалгааны баг, байгууллагын хувьд багийн гишүүдэд судлаачид тавигдах шаардлагууд мөн адил хамаарна.
Судалгааны төслийн баримт бичиг:
- Судалгааны сэдэв, цар хүрээ, зорилго, хэрэгцээ шаардлага, арга зүй, төсөв, хугацаа зэргийг тусгасан судалгааны төлөвлөгөө
- Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт, холбоос (шаардлагатай тохиолдолд хэвлэмэл хувийг авна)
- Судлаачийн танилцуулга (дэлгэрэнгүй CV), багаар гүйцэтгэх бол гишүүдийн танилцуулга, багийн гишүүдийн ажил үүргийн нарийвчилсан хуваарь (3-аас дээш судлаачтай багийг хүлээн авах боломжгүй)
Жич: Судалгааны төслийн үргэлжлэх хугацаа 3 сар байхаар төлөвлөнө үү.
Дээр дурдсан төслийн баримт бичгийг MS Word хэлбэрээр нэг файлд багтаан 2018 оны 4 сарын 26-ны Пүрэв гарагийн 23.00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Мэдээлэл өгөх уулзалт 2018 оны 4 сарын 10-ны Мягмар гарагийн 16 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүй.
Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь - танилцуулга (.ppt) татаж авах.


Naranchuluun