ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

A- A A+
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ ТЭТГЭЛЭГТ  ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

     

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТЭТГЭЛЭГТ  ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА.


Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагааг дэмжих зорилгын хүрээнд нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөр зарласан билээ. Төрийн бус байгууллагуудад зориулсан уг тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн санал хүлээн авах хугацааг 2018 оны 5 сарын 31 хүртэл сунгаж байгааг ийнхүү мэдээлж байна. 


 Нийтийн эрх ашгийн өмгөөллийн чиглэл

  • Мэдээллийн тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт;
  • Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилт;
  • Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт;
  • Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт;
  • Ашигт малтмал, газрын тосны хууль тогтоомжийн хэрэгжилт;
  • Төрийн хариуцлагатай холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилт.

Бүрдүүлэх материал

  • ННФ-ын маягтын дагуу боловсруулсан төслийн санал:  Нийтийн эрх ашгийн өмгөөллийн төслийн хувьд тодорхой хэргийг сонгосон үндэслэл, энэ нь нийтийн эрх ашгийн дээр дурьдсан асуудалтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж буюу шүүхийн харьяалал, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байдал, өмгөөллийн үр дүнд бий болох бодлого, хандлагын өөрчлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл зэргийг багтаана. Өргөдлийн маягтыг http://forum.mn/index.php?sel=content&obj_id=5450 холбоосоор татаж авна уу.
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (өмнө нь ННФ-д ирүүлж байсан бол шаардлагагүй),
  • Байгууллагын товч танилцуулга, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага;
  • Урьд нь гүйцэтгэж байсан  өмгөөлөл, мониторинг, судалгааны  болон бусад ажлын тайлан (хэрэв байгаа бол).

Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа:  Өргөдлийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Пүрэв гарагийн 18.00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар – 14240
Утас: 313207, Факс: 324857            
Э-шуудан:  [email protected]