Түр хүлээнэ үү
АШИГ ХҮРТЭГЧ ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

АШИГ ХҮРТЭГЧ ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
Жил бүр дэлхий даяар хэдэн мянган компани шинээр бүртгүүлж, мөн нэгдэж нийлэх замаар өөрчлөгдөн байгуулагдаж байдаг. Дийлэнх тохиолдолд тэдгээрийг яг хэн өмчилж, бас удирдаж, ашиг орлогыг хэн хүртэж байгаа нь ил биш. Компанийн өмчлөгчийн энэхүү нууц байдал нь араасаа олон эрсдэл дагуулдаг бөгөөд эдгээр “нууц” компаниар дамжин хийгдсэн гүйлгээ, хууль бус хэлцэл, авлигын улмаас дэлхийн хөгжиж буй улс орнууд жилд 1 их наяд орчим ам. доллар алдаж байдаг талаар Олон улсын санхүүгийн шударга байдал байгууллагын тайланд дурджээ.1 Мөн 2016 оны эхээр нийтлэгдсэн Панамын баримт бичиг нь эдгээр “нууц” компани төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига болон мөнгө угаах, татвараас зайлсхийх үйлдлийг хэрхэн нуун дарагдуулдаг болохыг дэлгэн харуулжээ.
Naranchuluun
ВА-ийг үүсгэн байгуулагч, Докторант, IT инженер, технологийн зөвлөх