Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын анхааралд

A- A A+
Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын анхааралд

Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын анхааралд

Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг хянах үйл ажиллагаанд иргэд оролцож, саналаа тусгах боломж, нөхцлийг бий болгоход хамтран ажиллах сонирхолтой төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, нутгийн удирдлагын байгууллагуудыг төслийн санал ирүүлэхийг урьж байна. Төслийн агуулга нь Нийтийн сонсголын хуульд хамаарах асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтийг зохих төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргах, нөлөөлөх, санаачлан зохион байгуулах, хууль ёсны  эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудыг уг үйл ажиллагаанд татан оролцуулахад чиглэсэн байна.

Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:

  • Сонсгол хийх асуудал нь Нийтийн сонсголын тухай хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдах асуудал байх, сонсгол хийх шаардлага, үндэслэл нь тодорхой байх;
  • Тухайн асуудлаар өмнө нь ажиллаж байсан туршлага, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр;
  • 1-2 сарын хугацаанд хэрэгжих үйл ажиллагааны төсвийн бодитой тооцоо, ажлын төлөвлөгөөний  оновчтой байдал зэрэг болно.

Бүрдүүлэх материал:

  • Төсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ)
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар буюу бусад адилтгах баримт бичиг
  • Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан, эсвэл сонсгол хийхээр зорьж буй асуудалтай холбоотой хэвлэн нийтэлж байсан судалгааны тайлан бусад холбогдох материал
  • ННФ-аас зохион байгуулсан Нийтийн сонсголын сургалтанд хамрагдсан гэрчилгээний хуулбар (хэрэв тус сургалтанд хамрагдсан бол давуу тал болно)

Өргөдлийн маягтыг татаж авах(PDF)

Төслийн саналыг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 17.00 цаг хүртэл [email protected] цахим шуудангаар хүлээн авна.

Хаяг:
Жамьян Гүний гудамж –5/1
Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар-14240
Утас –313207, Факс-324857        
Э-шуудан: [email protected]