Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл

A- A A+
Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл
Өмнөх үг

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд 2013 оноос эхлэн шүүхийн
шийдвэрийг олон нийтэд ил болгосон нь шүүхийн нээлттэй, ил тод
байдлыг хангахад чухал алхам болсон юм. Нээлттэй нийгэм форум
нь нийтэд ил болсон шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж байх
нь шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх, шүүгчийн ажлын
хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзсэний
дүнд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүн шинжилгээ хийх ажлыг
эхлүүлээд байна.

2016 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн
сургуультай хамтран анхны дүн шинжилгээг хийсэн бол 2017 оноос
иргэний нийгмийн байгууллагууд, бие даасан судлаач, хуульч нарын
дунд тодорхой төрлийн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн
шүүхийн шийдвэрт шинжилгээ хийх төслийн уралдаан жил бүр
зарлан өргөжүүлж байна. 2017 оны 12 сард зарлагдсан эхний төслийн
уралдаанд дараах дөрвөн байгууллага өөрийн сонгосон шүүхийн
шийдвэрийн төрөлд дүн шинжилгээ хийснийг энэхүү цувралын
анхны дугаараар Та бүхэнд толилуулж байна.

Үүнд:

  • Оюуны Инноваци ТББ - нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх
  • Эрх зүйн хөгжлийн төлөө ТББ - Гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан байдал
  • Эрх зүйн соёл ТББ - Гэм буруугүй нь тогтоогдожцагаатгагдсан хэргүүд ба түүний улмаас хоригдсон иргэдийн хохирлын нөхөн төлбөр
  • Хөгжлийн Академи ТББ - Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ зэрэг орно.

Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл - татаж авах (.pdf).