ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШҮҮХИЙН МОНИТОРИНГ ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШҮҮХИЙН МОНИТОРИНГ  ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШҮҮХИЙН МОНИТОРИНГ
ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь шүүх шударга байдлыг бэхжүүлэх үйл явцад иргэний нийгмийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх үүднээс “шүүхийн ажиглалт” хийх төрийн бус байгууллага, хууль зүйн клиник төв, судалгааны байгууллага зэрэг иргэний нийгмийн байгууллагуудыг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.    

Сонирхсон иргэний нийгмийн байгууллага нь тодорхой төрлийн эрүүгийн хэрэг болон захиргааны маргааныг сонгон нэг болон хэд, хэдэн шүүхэд ажиглалт хийх замаар тухайн төрлийн хэрэг, маргааныг шийдвэрлэж байгаа байдалд хөндлөнгийн ажиглалт хийнэ. ННФ нь сонгогдсон байгууллагуудыг арга зүйн сургалтад хамруулж, шаардлагатай нөхцөлд зөвлөхөөр хангана.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Шүүхийн ажиглалт хийх арга зүйд суралцаж, тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийх сонирхлоо илэрхийлсэн захидал (A4 хэмжээтэй 2 нүүрнээс хэтрэхгүй  байх) Тухайн сэдвийг сонгох болсон үндэслэлийг хэрэг, маргааны гаралтын талаар суурь мэдээлэл, тухайн ТББ-ын үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байгаа, шүүхийн ажиглалт нь тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөл зэргийг захиандаа дурдсан байна.
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, товч танилцуулга, стратеги,  үйл ажиллагааны тайлан (хамгийн сүүлийн)
  • Клиник төвийн хувьд сонирхлоо илэрхийлсэн захианд харьяалагдах их дээд сургуулийн тодорхойлолт захиа, үйл ажиллагааны танилцуулга, тайлан зэргийг хавсарган ирүүлнэ.

Дээр дурдсан баримт бичгийг 2018 оны 10 сарын 25-ны Пүрэв гарагийн 17 цагаас өмнө  [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.  Өмнө хэрэгжсэн шүүхийн ажиглалт төслийн тайлан мэдээллийг www.forum.mn цахим хуудаснаас авч танилцана уу.