ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
Нээлттэй Нийгэм Форум нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хүрээнд хууль сахиулагчдад зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах, сургагч багш бэлтгэх чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Дараах 3 чиглэлээр, дор дурдсан шаардлага хангасан зөвлөхүүдийг сонгон шалгаруулна. Үүнд:
- Материаллаг эрх зүйн агуулга хариуцах зөвлөх нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудаар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай байх;
- Процессын эрх зүйн агуулга хариуцах зөвлөх нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудаар мэргэшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, энэ чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай байх;
- Арга зүйн боловсруулалт хариуцах зөвлөх нь эрх зүй, нийгмийн ухааны чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой, сургалтын арга зүйгээр мэргэшсэн, сургалтын модуль боловсруулж байсан туршлагатай байх.
Зөвлөхүүд нь дээр дурдсан шаардлагын зэрэгцээ багаар ажиллах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ур чадвартай, гадаад орны туршлага судлан боловсруулж байгаа баримт бичигт тусгахуйц гадаад хэлний мэдлэгтэй байвал зохино.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь мэдүүлэгтээ уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болохоо нотлох баримт бичгийг хавсаргана.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857


Naranchuluun