“Монгол Улсын 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлт” уулзалт, хэлэлцүүлэг боллоо
Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд “Монгол Улсын 2019 оны төсвийн зарлага төлөвлөлт” уулзалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулав.



Уулзалт хэлэлцүүлэгт Сангийн яамнаас 2019 оны төсвийн зарлага төлөвлөлтийн талаар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2019 оны төсөвт өгсөн санал, зөвлөмж, дүгнэлтээ, Нээлттэй нийгэм форумын санаачилгаар судлаачид 2019 оны төсвийн зарлагын төлөвлөлтөд хараат бус дүгнэлт хийснээ танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогсод улсын төсвийн зарлага төлөвлөлтийн талаар санал бодлоо солилцов.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлүүд:
Н.Оюун-Эрдэнэ /Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн/
Д.Даваасамбуу /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга/
Ж.Сайнзаяа /Судлаач/
Д.Баярмаа /Судлаач/
А.Мөнхцог /Судлаач/
Б.Энхбаяр /Судлаач/
Нээлттэй Нийгэм Форум


Naranchuluun 