ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
Нээлттэй Нийгэм Форум нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хүрээнд тодорхой асуудлаар иргэд, олон нийтийг мэдлэгжүүлэх богино хэмжээний цахим агуулга боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Цахим агуулгад тавих шаардлага:
- Цахим танилцуулга/хичээл нь сонирхолтой байх
- Иргэдэд ойлгомжтой, энгийн байх
- Цахим технологийг оновчтой, үр дүнтэй ашигласан байх
- Интерактив видео, анимейшн (үүгээр хязгаарлахгүй) зэргийг бүтээлчээр ашигласан байх
Сэдэв: халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн дарамт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авах эрх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, орон байр, хүний биед нэгжлэг хийх, зорчих эрхийг хязгаарлах ял гэх мэт (эдгээр сэдэв өөрчлөгдөх боломжтой)
Дараах шаардлага хангасан зөвлөхийг сонгон шалгаруулна. Үүнд:
- Мэдээллийн технологи, компьютер график дизайны чиглэлээр бакалавр түүнээс дээш боловсролтой байх
- Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх
- Цахим сургалт, реклам сурталчилгаа хийж байсан туршлагатай
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд нь сонирхлоо илэрхийлсэн мэдүүлэг, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болохоо нотлох баримт материалыг хавсаргана. Цахим сургалт боловсруулах үнийн саналаа тусгай дугтуйд хийсэн байвал зохино. Уг үйлчилгээг үзүүлэх этгээд ганцаар эсхүл багаар оролцох боломжтой.
Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(125)
Факс:(976-11) 324857


Naranchuluun