|
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
|
|
ХАМТРАН САНХҮҮЖҮҮЛЭГЧ: |
|
|
|
|
|
|
Улаанбаатар Хэвлэлийн мэдээ 11/28/2018
“МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИН” судалгааны тайланг танилцууллаа
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) нь Европын Холбооны дэмжлэгтэйгээр “Улс төрийн санхүүжилт: Ёс зүй, оролцоо, хариуцлага” төслийг Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-тай хамтран хэрэгжүүлж байна. Төсөл нь улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинг сайжруулах замаар улс төр дэх эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах, мөнгөний зүй бус нөлөөг бууруулж улс төрийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форум (ННФ), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) хамтран “Монголын улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчин: Дүн шинжилгээ, санал зөвлөмж” сэдэвт судалгааг олон улсын шинжээчдийн багийн хамтаар энэ оны 5 сараас эхлэн хийсэн юм. Энэхүү судалгаа нь Монголын улс төрийн санхүүжилтийн өнөөгийн эрх зүйн орчин, тулгарч буй бэрхшээл, улс төрд мөнгө хэрхэн зүй бус нөлөө үзүүлж байгаа талаар болон цаашид сайжруулах санал зөвлөмжийг тусгасан.
Энэ хүрээнд 2018 оны 11 сарын 28-аас 29-ний өдрүүдэд ННФ болон АСДҮОУХ-гээс дараах гурван хэсэг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Үүнд: (1) Судалгааны тайлангийн гол үр дүн, санал зөвлөмжийг олон нийтэд танилцуулах; (2) Судалгааны үр дүнд тулгуурлан Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад улс төрийн санхүүжилтийн оролцогч талууд тухайлбал улс төрийн нам, судлаач, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх; (3) Улс төрийн санхүүжилтийн тайлагнал, тэр дундаа цахим тайлангийн талаар Үндэсний аудитын газрын ажилтнуудад зориулсан сургалт-семинар зохион байгуулах.


Naranchuluun 


