Төрийн бус байгууллагуудыг мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

A- A A+
Төрийн бус байгууллагуудыг мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Төрийн бус байгууллагуудыг мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Монгол Улс дахь төсвийн ил, тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ. Улс, орон нутгийн төсвийн зарцуулалтын хариуцлагыг сайжруулах, түүнийг хянахад иргэдийн оролцоог дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхол бүхий төрийн бус байгууллагуудыг энэ чиглэлээр хэрэгжүүлэх мониторингийн төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Мониторингийн чиглэл:

  • Төсвийн худалдан авалт, тодорхой сангуудын зарцуулалтад мониторинг хийх;
  • Төсвийн зарцуулалтыг хянах үйл ажиллагаанд нутгийн иргэдийг оролцуулах, хамтран ажиллах;
  • Төсвийн мэдээллийг орон нутгийн иргэдэд хүргэх (Шилэн дансны зарлага, худалдан авалтын мэдээлэл, тэдгээрт болон орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийсэн мэдээлэл гэх мэт);
  • Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран төсвийн сонсгол зохион байгуулах, иргэдийг өргөнөөр оролцуулах;
  • Нутгийн иргэдтэй хамтран төсвийн хариуцлага нэхэх, нөлөөллийн ажил хийх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Мониторингийн сэдэв, цар хүрээ, зорилго, арга зүй, төсөв, хэрэгжүүлэх хугацаа зэргийг багтаасан төлөвлөгөө бүхий өргөдлийн маягт (Өргөдтийн маягтыг эндээс татаж авна уу);
  • Өмнө хэрэгжүүлсэн мониторингийн төслийн жагсаалт;
  • Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга;
  • Мониторингийн багийн гишүүдийн товч намтар, ажил үүргийн хуваарь.

Өргөдөл хүлээн авах хэлбэр, хугацаа: 
Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2019 оны 3-р сарын 19ий Мягмар гарагийн 16 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүй болохыг анхаарна уу. 
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар – 14240

Утас: 313207, Факс: 324857             
Э-шуудан:  [email protected]