ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

A- A A+
ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА

ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД СУДАЛГАА ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг дэмжих зорилгоор холбогдох төрийн байгууллагад техникийн туслалцаа үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагад мониторингийн тэтгэлэг олгох, тодорхой асуудлаар бодлогын дүн шинжилгээ хийх зэргээр ажиллаж ирсэн. Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тодорхой сэдвээр гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ шаардлага өндөр байна хэмээн үзсэн. Иймд доор дурдсан сэдвийн хүрээнд судалгааны төслийн уралдаант шалгаруулалт зарлаж байна.

Судалгааны чиглэл

  • Эрүүгийн эрх зүйн шинэчлэл хийж байгаа олон улсын туршлага харьцуулсан судалгаа
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45-р бүлгийн хэрэгжилт
  • Хохирлын үндэсний тогтолцоо бий болгох асуудал
  • Хохирогчийн эрх зүйн байдал
  • Хорих ялыг дүйцүүлэн хасах стандарт
  • Ижил гэмт хэрэгт хорих ял оногдуулж буй байдал
  • Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг
  • Насанд хүрээгүй хүмүүсийг шүүн таслах ажиллагаа
  • Өршөөлийн тухай хуулиудад хийх дүн шинжилгээ
  • Шинэ эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт сумын түвшинд
  • Тэнсэх институци, хэрэгжилт
  • Хөөн хэлэлцэх хугацаанд үндэслэн хэрэгсэхгүй болсон хэргийн судалгаа
  • Гэрч, хохирогчийн хамгаалалт
  • Албадлагын арга хэмжээ
  • Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт
  • Халдашгүй байх эрхэнд халдах зөвшөөрлийн тогтолцоо
  • Цахим гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх улс орнуудын туршлага, сургамж
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах хүний эрхийн зөрчил
  • Хорихоос суллагдсан этгээдэд хяналт тавих үйл ажиллагаа

 

Судлаач, судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлаач нь эрх зүй, хууль сахиулах салбарын чиглэлээр магистр түүнээс дээш цолтой байх
  • Тухайн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх

 

Жич: Судалгааны сэдэв, цар хүрээнээс хамаарч судлаач бие даан эсхүл судалгааны багаар гүйцэтгэж болно.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны сэдэв, судлах асуудал, судлах асуудлын талаарх товч танилцуулга, үндэслэл, цар хүрээ, судалгааны арга зүй, төсөв, хугацаа зэргийг багтаасан төлөвлөгөө
  • Өмнө хийсэн судалгааны бүтээлийн жагсаалт (шаардлагатай тохиолдолд хувийг  хүсэж болно.)
  • Судлаачийн товч намтар, багаар гүйцэтгэх бол гишүүн тус бүрийн товч намтар, ажил үүргийн хуваарь, судалгааны ажлыг гүйцэтгэх оролцоог хүн/цагаар тооцсон байх.

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2019 оны 3 сарын 13-ны Лхагва гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.  Мэдээлэл өгөх уулзалт 2019 оны 3 сарын 5-ны Мягмар гарагийн 16 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.  Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.