Мониторинг хийх Төрийн бус байгууллагыг урьж байна.
Нээлттэй Нийгэм Форумаас хууль сахиулах салбарын зарим үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. 2019 онд мониторингийн төслийн саналыг дараах чиглэлээр хүлээж авна.
Хууль сахиулах үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоо:
- Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийх
- 2018 онд хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэрэгт дүн шинжилгээ хийх
- Олон нийтэд цацагдсан авлигын шинжтэй гэмт хэргийн шийдвэрлэлтэд мониторинг хийх
- Шинэ төрлийн гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
- Цагдаагийн албаны нийтийн хэв журмыг хамгаалах тодорхой үйл ажиллагаанд мониторинг хийх
- Цагдаагийн албаны нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үеийн хамгаалалт хийх дүрэм, журам, хэрэгжилтэд мониторинг хийх
Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:
- Тодорхой асуудалд төвлөрсөн байх;
- Мониторингийн шинэлэг тал, нийтийн эрх ашгийн асуудал мөн эсэх, мониторинг хийх нь хамгийн оновчтой шийдэл мөн эсэх;
- Мониторинг хийх хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлсон байх;
- Мониторингийн арга зүйн боловсруулалт оновчтой эсэх;
- Мониторингийн үр дүнд тулгуурласан нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;
- Тухайн асуудлаар өмнө нь мониторинг хийж байсан бол дахин хийх болсон үндэслэлээ тайлбарласан байх;
- Тухайн байгууллагын мониторинг хийх чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, мониторингийн төсөлд ажиллах хүн хүчийг хүн/цагаар тооцсон, тэдний ур чадварыг харуулсан байх;
- Төсвийн бодитой тооцоо зэрэг болно.
Бүрдүүлэх материал:
- Мониторингийн төсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ. Төслийн маягтыг www.forum.mn цахим хуудаснаас татаж авах);
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нийгмийн сүлжээ бол хамтран ажиллах санамж бичгийг хавсаргах бөгөөд санамж бичигт дурьдсан төслийг удирдах байгууллагын гэрчилгээний хуулбар);
- Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан;
- Урьд нь гүйцэтгэж байсан мониторинг, судалгааны ажлын жагсаалт (хэрэв байгаа бол).
Өргөдлийн баримт бичгээ 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 17.00 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Жич: Мониторингийн тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалт ННФ-ын Хурлын танхимд 2019 оны 3-р сарын 5-ны өдрийн 15.00 цагт болно.
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар – 14240, Утас: 313207 , Факс: 324857,
Э-шуудан: [email protected]


Naranchuluun 