Шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Шүүхийн томилгоо

A- A A+
Шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Шүүхийн томилгоо

Нээлттэй Нийгэм Форум "Шүүгчийн хараат бус байдлын баталгаа - Шүүхийн томилгоо" сэдэвт бодлогын зөвлөмж танилцуулах өглөөний цайн, нээлттэй хэлэлцүүлэг 2019 оны 4 сарын 12-ны Баасан гарагийн 8.00 цагт хурдын танхимдаа зохион байгуулах тул сонирхсон сэтгүүлчид, хуульчид, бодлого боловсруулагчид, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Оюуны Инноваци эрх зүйн судалгааны төвийн судлаачид, хууль зүйн доктор, профессор О.Мөнхсайхан нар бодлогын судалгаанд суурилсан бодлогын зөвлөмжийг танилцуулж, хэлэлцүүлнэ.

Энэхүү хэлэлцүүлэг нь Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа энэ цаг мөчид судлаачдын зүгээс бодит бодлогын хувилбар дэвшүүлж хэлэлцүүлэх, түүнд хуульч, бодлого боловсруулагчид санал шүүмжээ оруулах, улмаар бодлогод нөлөөлөх зорилготой юм.