ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ДҮН ШИНЖИЛГЭЭ
ХИЙХИЙГ УРЬЖ БАЙНА.
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зарлаж буй шүүхийн шийдвэрүүдэд дүн шинжилгээг хийх тэтгэлэгт төслийн ээлжит шалгаруулалтад эрх зүйч, хуульч, судлаачдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү тэтгэлгийн төсөл нь шүүхийн шийдвэрийн санг ашиглан дүн шинжилгээ хийх замаар шийдвэрийн ил тод байдал, чанарыг бэхжүүлэх, хуулийн хэрэглээг нэг мөр болгоход хувь нэмэр оруулах, улмаар судалгааны чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.
ННФ нь шалгарсан төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэтгэлэг хэлбэрээр олгож, судлаачдын дунд туршлага, арга зүй солилцох боломжоор хангах, судалгааны үр дүнг нийтэлж олон нийт болон хуульчдын хүртээл болгоход дэмжлэг үзүүлнэ.
Сонирхсон судлаач, судлаачдын баг, судалгааны байгууллага нь шүүхийн хараат бус, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзсэн хэрэг, маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдалд дүн шинжилгээ хийх төслийн саналаа ирүүлнэ үү. Судалгааны төслийн санал боловсруулах маягтыг ННФ-ын цахим хуудаснаас авна уу.
Төсөл ирүүлэх судлаач нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана.
- Эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх,
- Эрх зүйн чиглэлээр судалгаа хийж байсан туршлагатай байх,
- Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх
- Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх
Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2019 оны 4 сарын 29-ны Даваа гарагийн 18 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу. Мэдээлэл өгөх уулзалт 2019 оны 4 сарын 16-ны Мягмар гарагийн 16.30 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болох бөгөөд бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүй болохыг анхаарна уу.
Төслийн шалгаруулалт 2019 оны 5 сарын 29-ний дотор хийгдэж тэтгэлэг авсан судлаачдыг зарлана.


Naranchuluun