НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Нээлттэй Нийгэм Форумаас төрийн ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, энэ чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилгын хүрээнд төрийн бус байгууллагуудыг нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Хөтөлбөрт иргэний нийгмийн байгууллага дангаар болон эвсэл, сүлжээ хэлбэрээр оролцох боломжтой.

Нийтийн эрх ашгийн өмгөөллийн чиглэл
Хөтөлбөрийн зүгээс энэ удаа төрийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулах, уул уурхай, байгаль орчин, төсөв, нийтийн өмч хөрөнгө, тэдгээрийн ашиглалт зарцуулалт, хүний эрхийн зөрчлийг арилгахад хувь нэмэр оруулах зорилготой нийтийн эрх ашгийн өмгөөллийг дэмжих болно

Бүрдүүлэх материал
- ННФ-ын маягтын дагуу боловсруулсан төслийн санал. (Үүнд өмгөөлөл хийхээр тодорхой хэргийг сонгосон үндэслэл, энэ нь нийтийн эрх ашгийн дээр дурьдсан асуудалтай ямар холбоотой болох, хэргийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх бодит боломж буюу шүүхийн харьяалал, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байдал, өмгөөллийн үр дүнд бий болох бодлого, хандлагын өөрчлөлт, үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөл зэргийг багтаана);
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (өмнө нь ННФ-д ирүүлж байсан бол шаардлагагүй);
- Байгууллагын товч танилцуулга, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай чадавхыг илэрхийлэх мэдлэг, туршлага;
- Урьд нь гүйцэтгэж байсан өмгөөлөл, мониторинг, судалгааны болон бусад ажлын тайлан (хэрэв байгаа бол).
Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа: Өргөдлийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний Баасан гаргийн 18.00 цаг хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Өргөдлийг хэвлэмэл байдлаар хүлээн авахгүйг анхаарна уу.
Өргөдлийн маягт татах
Мэдээлэл өгөх уулзалт: Тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх уулзалт 2019 оны 5 дугаар сарын 16-ны Пүрэв гаргийн 15 цагт ННФ-ын хурлын танхимд болно. Утсаар мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар – 14240
Утас: 313207 , Факс: 324857

Naranchuluun