“НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг үр нөлөөтэй ашиглах нь” сэдэвт сургалт эхэллээ
Энэхүү сургалтыг Нээлттэй Нийгэм Форум нь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хуулийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байна. 3 өдрийн турш үргэлжлэх сургалтаар НҮБ-ын гэрээний хороодын танилцуулга, гомдол гаргах журам, гомдолд тавигдах шаардлагууд, НҮБ-ын гэрээний хороодын гомдлын механизмыг ашигласан бусад улсуудын туршлага, хүний эрхийн стратегийн өмгөөллийн ач холбогдлыг авч хэлэлцэнэ.
Сургалтад Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн Хуулийн хөтөлбөрийн ажилтнууд, Непал, Герман, Киргизстан улсуудын иргэний нийгмийн зүтгэлтнүүд сургагч багшаар ажиллах бол Монголын хүний эрхийн ТББ-уудын форум, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгчид зэрэг хүний эрхийн хамгаалагчид оролцож байна.


Naranchuluun