Эрх зүйн хөтчийн тогтолцоог Хэнтий аймагт туршиж эхэллээ.

A- A A+
Эрх зүйн хөтчийн тогтолцоог Хэнтий аймагт туршиж эхэллээ.

Эрх зүйн хөтчийн тогтолцоог Хэнтий аймагт туршиж эхэллээ.


Нээлттэй Нийгэм Форум Иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 2016 оноос эхлэн Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Монгол улсад иргэдийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль зүйн анхан шатны туслалцаа, үйлчилгээний механизм бий болгохоор ажиллаж байна. Бодлогын нөлөөллийн ажлын үр дүнд 2018 онд МУ-ын Засгийн газраас Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг баталснаар хууль зүйн анхан шатны туслалцааны тогтолцоо бий болгох бодлогын үндэс бий болсон юм.


Эрх зүйн хөтчийн хэлбэрээр хэрэгжих энэхүү тогтолцоог орон нутгийн түвшинд туршилтын журмаар хэрэгжүүлэхээр Хэнтий болон Сэлэнгэ аймгийг сонгон авсан бөгөөд эрх зүйн хөтөч нарыг бэлтгэх, цахим хөтчийн үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах ажил ННФ-ын дэмжлэгтэй хэрэгжиж эхэллээ.


2019 оны 7 сарын 4-5-ны өдрүүдэд Хэнтий аймагт эрх зүйн хөтөч бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж 60 орчим эрх зүйн хөтөч аймгийн хэмжээнд бэлтгэгдэн гарлаа. Мөн энэ үеэр ННФ-ын санхүүжилтээр бүтээсэн эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn  цахим хуудсыг Хэнтий аймгийн иргэдэд сурталчлан таниулах нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, ХЗҮХ-гийн Захирал С.Энхцэцэг, МХХ-ны Ерөнхийлөгч Ж.Хунан, ННФ-ын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар оролцлоо.


Хэнтий аймгийн иргэдэд үйлчлэх төвд Эрх зүйн хөтчийн буланг орон нутгийн санхүүжилтээр тохижуулан иргэдэд нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжоор хангасан бөгөөд цаашид бүх сумдад цахим хөтчийн үйлчилгээ авах булан нээж ажиллуулах юм.