СОНГУУЛЬ 2004
СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН МОНИТОРИНГ
2004 оны Улсын Их Хурлын сонгуулиар Сонгогчдын Боловсрол Төв, “Глоб Интернэшнл” ТББ хамтран Монголын Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгээр “Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг” хийсэн. Энэ бол Монголд анх удаагаа төрийн бус байгууллагуудын санаачилгаар хэрэгжсэн, урьд нь хаалттай байж ирсэн сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, сонгуульд иргэний нийгмийн зүгээс хяналт тавих туршлага бий болгох анхны томоохон ач холбогдол бүхий санаачилга байв.
Мониторингийн хүрээнд сонгуулийн арга хэмжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар явуулсан мэдээлэлд мониторинг хийн, илрүүлсэн тоо баримтууд дээр анализ дүгнэлт хийж, сонгуулийн кампанит ажилд төрийн эх үүсвэр ашиглахыг зогсооход чиглэгдсэн шинэчлэл хийх талаар санал зөвлөмж боловсруулан гаргасан.Түүнчлэн, урвуугаар ашиглагдсан төрийн эх үүсвэр болон сонгуулийн төлбөртэй сурталчилгааны санхүүгийн тооцоог гаргасан ба төрийн эх үүсвэрийг улс төрийн зорилгод ашиглахын хор холбогдлын талаар иргэдийн ойлголтыг дээшлүүлэх үйл ажиллагаа явууллаа.


Naranchuluun