Бага насны хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээл Асуудал дэвшүүлсэн тайлан

A- A A+
Бага насны хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээл Асуудал дэвшүүлсэн тайлан

Бага насны хүүхдийн хөгжил, хөгжлийн бэрхшээл Асуудал дэвшүүлсэн тайлан

Бага нас гэдэг нь ургийн үеэс найман нас хүртэлх үе юм. Хүүхэд байхдаа туулсан амьдралын туршлага нь хүний насан туршийн амжилт бүтээлд нөлөөлдөг учраас бага нас бол хүний өсөлт, хөгжлийн маш чухал үе юм (1, 2). Бага нас бол бүх хүүхдийн хувьд насан туршийн боловсрол, оролцооны суурийг нь тавьж өгөх цаг, мөн хөгжлийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх боломж нээлттэй байдаг онцгой чухал “цонх” үе юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд энэ бол боломжийн дээд хэмжээ, хурдаар хөгжихөд нь тус болох төрөл бүрийн үйлчилгээ, дэмжлэг авч эхлэх чухал үе юм (1, 3). Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэд хөгжлөөр хоцрох илүү их эрсдэлтэй хэрнээ хүүхэд хөгжүүлэх бүх нийтийн үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдаж чадахгүй орхигдох нь их байдаг(4). Тэд мөн эрхээ хамгаалж, хэрэгцээгээ хангахад нь тус болох тусгайлсан буюу зорилтот дэмжлэг туслалцаа авч чадахгүй хоцрох нь элбэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд эрх зүй болон бодлогын хомсдол, сөрөг хандлага, хангалтгүй үйлчилгээ, хүртээмжгүй орчин зэрэг янз бүрийн саад бэрхшээл тулгарч байдаг (5). Хэрвээ хүүхдийн хэрэгцээнд нийцсэн хөгжүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хамгаалалтыг хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлүүдэд цаг алдалгүй хүргэж чадахгүй л бол тэдний туулах хүндрэл, бэрхшээл улам гүнзгийрч, насан туршийн уршигт нөлөөлөл үзүүлэн, яваандаа ядуурал, нийгмийн амьдралаас тусгаарлагдахад хүргэдэг байна. Үргэлжлэл