ЗАН ҮЙЛД НӨЛӨӨЛӨХ АЛБАДАН СУРГАЛТЫН ХЭРЭГЖИЛТ
Нээлттэй Нийгэм Форум нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-ын Дархан-Уул аймгийн салбарт “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хэрэгжилт” сэдвийн хүрээнд мониторинг хийх тэтгэлэг олгосон билээ. Тус мониторингийн хүрээнд Дархан-Уул аймагт гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэг үйлдэгсдийн зан үйлд нөлөөлөх албадан болон сайн дурын сургалт хэрхэн явагдаж байгаад үнэлгээ, дүгнэлт өгөх замаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам эрэлхийлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад шаардлагатай санал зөвлөмж боловсруулахыг зорилоо.


Naranchuluun 
