Сайн байна уу,
ННФ-аас Эмнести интернэшнл ТББ-тай хамтран улирал бүр зохион байгуулдаг ээлжит кино хэлэлцүүлэг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15.00 цагаас Улсын их дэлгүүрийн 5 давхарт байдаг iCinema кино театрт болох гэж байна.
Энэ удаагийн кино хэлэлцүүлгээр 2016 оны 9-р сард дэлгэцнээ гарсан “PINK” киног үзүүлэхээр бэлтгэлээ. Энэтхэгийн Үндэсний кино наадмаас “Нийгмийн асуудлаарх шилдэг кино” шагналыг хүртсэн энэхүү кино нь гэмт хэрэгт орооцолдсон 3 залуу бүсгүйг тэтгэвэрт гарсан нэртэй өмгөөлөгч хэрхэн өмгөөлж, хэрэгт холбогдолгүйг нь нотолж буй тухай өгүүлнэ.
Кино хэлэлцүүлэгт оролцогчдын тоо хязгаартай тул Та яарна уу. Хэлэлцүүлэгт Та өөрөөсөө гадна хүний эрхийн сэдвээр бусадтай санал бодлоо хуваалцах хүсэлтэй найз нөхөд, хамтран зүтгэгч нараа авч ирэх боломжтой. Хүүхдүүдийн тухайд кино (15+) нас зөвшөөрөгдөнө. Та хүүхдийнхээ дэргэд байж, зарим үйл явдлын үеэр хяналттай байх шаардлагатай болохыг анхаарна уу.
Киноны билетийн захиалгын тоог [email protected] хаягаар урьдчилж ирүүлээд ННФ-ын байрнаас 2017 оны 12 дугаар сарын 15-ны 12.00 цаг хүртэл ирж авах боломжтой. Билет дуусвал Та бүхэнд урьдчилан имэйлээр мэдэгдэх болно. Эхний ээлжинд байх тусмаа Танд олон билет авах боломж нэмэгдэнэ. Гэвч олон билет авчихаад үзэхгүй бол билет дууссаны улмаас үзэж чадаагүй хүмүүст харамсалтай байхыг бодолцоно уу. ТА ЯАРААРАЙ!
Хүндэтгэсэн,
Б.Хишигсайхан
ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер


Naranchuluun