Кино хэлэлцүүлэг

A- A A+
Кино хэлэлцүүлэг

Сайн байна уу,

 

ННФ-аас Эмнести интернэшнл ТББ-тай хамтран улирал бүр зохион байгуулдаг ээлжит кино хэлэлцүүлэг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 16:00 цагаас Улсын их дэлгүүрийн 5 давхарт байдаг i Cinema кино театрт болно.

 

Энэ удаагийн кино хэлэлцүүлгээр “48 цаг” кино наадмын Шилдэг бүтээлүүдээс үзүүлж хэлэлцүүлэг зохион байгуулах болно.

 

Кино хэлэлцүүлэгт Та өөрөөсөө гадна хүний эрхийн сэдвээр бусадтай санал бодлоо хуваалцах хүсэлтэй найз нөхөд, хамтран зүтгэгч нараа авч ирэх боломжтой.

Оролцохыг сонирхож буй хүмүүс хэдэн Урилга авах тоогоо [email protected] хаягаар бүртгүүлж 9 сарын 25-ны өдрийн 13:00 цаг хүртэл ННФ-ын байрнаас ирж авах боломжтой.

 

Хүндэтгэсэн,

Б.Үүрийнтуяа

 

Засаглалын хөтөлбөрийн туслах

Нээлттэй Нийгэм Форум

Утас: 11-313207