МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш УИХ-ын ээлжит сонгуулийг 9 удаа зохион байгуулахдаа сонгуулийн тогтолцоог нийт найман удаа өөрчилжээ. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөх бүрд сонгуулийн тойрог шинээр байгуулагдана. Сонгуулийн тойрог байгуулахад хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан үзэх хуулийн зохицуулалт сонгуулийн хууль тогтоомжид туссаар иржээ. Гэсэн хэдий ч сонгуулиас сонгуулийн хооронд ардчилсан сонгуулийн үндсэн зарчмуудын нэг болох “нэг санал – нэг үнэ цэн” зарчим алдагдсаар 2024 оны сонгуульд саналын зохисгүй төлөөлөл 18 хувьд хүрсэн байна. Тус судалгааны ажилд 1992 оноос хойших УИХ-ын ээлжит сонгуулиудад саналын зохисгүй төлөөллийг тооцоолж, сонгуулийн мажоритар тойрог, мандатын тоог зохистой тогтоох хувилбаруудыг санал болгоно.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/2025_Election_Malapportionment.pdf
Түлхүүр үг:Сонгуулийн тойрог, сонгууль, мандатын хуваарилалт
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү санал шүүмжийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 2026 оны 2 дугаар сард олон нийтэд танилцуулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний дагалдах хуулийн төсөлд үндэслэн боловсруулав. Хуулийн төсөлд хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохыг сэргээх, зарим нэр төрлийн ашигт малтмалд оногдуулж буй АМНАТ-ын нэмэлт төлбөрийн хувь хэмжээг бууруулах, баяжуулах үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхой болгох зэрэг салбарын хөгжлийг дэмжих зохицуулалт туссан нь сайшаалтай. Энэхүү санал шүүмж нь газрын хэвлийн баялаг ашиглах үйл ажиллагаанд ил тод байдал, шударга ёсыг хангах, үр өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх Үндсэн хуулийн үзэл санаанд хуулийн төслийг нийцүүлэхэд чиглэсэн болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2026
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_52%20Final.pdf
Түлхүүр үг:Ашигт малтмалын тухай хууль, Ил тод байдал
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Нээлттэй нийгэм форумын эрхлэн гаргадаг бодлогын асуудал цувралын 55 дах дугаар нийтлэгдлээ. Энэ удаад 2025 оны 11 сард зохион байгуулсан хэлэлцүүлэгт танилцуулсан Шүүхийн төсөв, нөөцийн удирдлага илтгэлийн агуулгад үндэслэн боловсруулсан богино бодлогын шинжилгээг хүргэж байна. Судлаач, хуульч Ж.Алтансүхийн ажилласан энэхүү шинжилгээ нь шүүхийн захиргааны хувьд тулгамдаад буй шүүхийн төсөв төлөвлөлт, удирдлагатай холбоотой асуудлыг тодорхойлж цаашид гүнзгийрүүлэн судлах асуудлууд болон зарим түүхэн харьцуулалт баримтыг эмхэтгэн харуулсан нь энэ чиглэлийн бодлогын хэлэлцүүлэгт ач холбогдолтой эх сурвалж болох нь дамжиггүй.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Bodlogiin%20asuudal%20%2355_final.pdf
Түлхүүр үг:Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
ТӨСВИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Эдийн засаг, төсөв, санхүүгийн мэдээллийг эндээс авна уу.Шинэ
2026-02-10
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн өөрчлөлтөд өгөх санал – Хуулийн шүүмж №48
2026-02-10
Засгийн газраас Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тус хуулийн төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон байгаль орчны олон улсын гэрээ конвенц, үүрэг амлалтад хэрхэн нийцэж байгааг шинжилсний үндсэн дээр холбогдох санал шүүмж боловсруулан хүргүүлж байна. Уг санал шүүмжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас (хуучин нэрээр) 2024 оны 3 дугаар сард олон нийтэд танилцуулсан хуулийн төсөлд тулгуурлан боловсруулсан болно.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Хуулийн шүүмж
Файл татах:/uploads/users/3093/files/OSF_Law%20review_48_FINAL.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, байгаль орчин, иргэдийн оролцоо,
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтад 2020-2024 онд нийт 10.4 их наяд төгрөг
зарцуулсан байна. Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт
сүүлийн жилүүдэд ямар түвшинд байгааг судлах зорилгоор Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Зэт
Файнаншил энд Инвестмент Консалтинг” ХХК-ийн А.Мөнхцог ахлагчтай судалгааны баг Монгол Улсын
төсвийн санхүүжилтээр 2020-2024 онд эхэлсэн хөрөнгө оруулалтын судалгааг хийж, манай улс төсвийн
хөрөнгө оруулалт хийхэд ашиглаж буй аргачлалыг олон улсын аргачлалтай харьцуулж, улсын төсвийн
хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, төлөвлөлт болон хэрэгжилтийн уялдааг сайжруулахад
чиглэсэн зөвлөмж боловсруулсныг сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2025
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/0_Public%20investment%202020-2024%20report_Final%20with%20cover-toWEB.pdf
Түлхүүр үг:Боловсрол, хөтөлбөрийн биелэлт
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
Шинэ
2026-01-15
Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба батлагдсан төсвийн харьцуулсан шинжилгээ
2026-01-15
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар 2025 оны 9 дүгээр сарын 1-нд
УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-иас уг хуулийг 2025 оны 11 дүгээр сарын 12-нд баталсан билээ. Монгол
Улсын 2026 төсвийн төсөл болон батлагдсан төсөвт туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга
хэмжээнүүдэд ННФ-ын захиалгаар судлаач Д.Баярмаа харьцуулсан дүн шинжилгээ хийснийг
сонирхогч талуудад хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:Д.Баярмаа
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3093/files/1_Chuhal%20Sedev_2026-EB-Analsysis-INVEST-202601-Final-WEB.pdf
Түлхүүр үг:Төсөв, хамт өргөн мэдүүлсэн хууль
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах

