МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
2025-03-19
Үндэсний баялгийн сангийн тухай хууль, түүний хэрэгжилтэд анхаарах асуудал: Эрсдэл ба шийдлийн хувилбар - Бодлогын асуудал №50
2025-03-19
Яаралтай горимоор олон нийтийн хэлэлцүүлэггүйгээр батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар шинэ тутам байгуулагдсан Хуримтлалын болон Хөгжлийн сангийн удирдлага, засаглал, хяналт, тайлагналын тогтолцоог нарийвчилсан зохицуулаагүйгээс улс төрийн нөлөөлөл, авлига, ашиг сонирхлын зөрчил, үр ашиггүй зарцуулалт зэрэг зөрчил дутагдал давтагдан гарах эрсдэл хэвээр байна. Уг эрсдэлээс сэргийлж, сангуудын үйл ажиллагааг зөв оновчтой удирдан үр ашигтай ажиллуулахад судлаачид ямар шийдэл санал болгож байгааг энэхүү тайлангаас авч үзнэ үү.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_50_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Үндэсний баялгийн сан, эрдэс баялгийн салбарын засаглал, ил тод байдал
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
2025-03-14
Хууль тогтоомжийн тухай хуулийн хэрэгжилт: Хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ - Бодлогын асуудал №51
2025-03-14
Хууль тогтоомжийн төслийн хүний эрхэд үзүүлэх нөлөөллийг үнэлэх хууль зүйн шаардлага, түүний хэрэгжилтийг үнэлэх зорилгоор энэхүү бодлогын шинжилгээг хийлээ. Энэ хүрээнд 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд www.lawforum.parliament.mn, www.d.parliament.mn цахим хуудаст нийтлэгдсэн нийт 135 хуулийн төсөлд хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийсэн байдлыг тоон болон чанарын аргаар үнэлэв.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2025
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_51_WEB-FINAL.pdf
Түлхүүр үг:Хууль тогтоомжийн тухай хууль, Хүний эрхийн үнэлгээ
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
Шинэ
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь геологи, хайгуулын ажлын тайлан, ордын нөөц, түүнийг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг батлах зэрэг уул уурхайн төсөлтэй холбоотой гол шийдвэрийг гаргадаг тус салбарын нэгэн чухал институт билээ. Тэгвэл энэхүү чухал институтын шийдвэр, үйл ажиллагааны ил тод байдал, түүнийг сайжруулах хэрэгцээ, шаардлага, энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг бэхжүүлэхтэй холбоотой санал зөвлөмжийг энэхүү тайлангаас хүлээн авч танилцана уу.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2024
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/OSF_Bodlogiin%20asuudal_49_HEWLELTED.pdf
Түлхүүр үг:Эрдэс баялгийн салбарын засаглал, Ил тод байдал, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл
Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь