МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Шинэ мэдээ, үйл явдлын мэдээллийг эндээс авна уу.МЭДЭЭЛЛИЙН САН
Судалгаа, мэдээллийн сантай танилцана уу.Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.
Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ.
Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.
Хэвлэн нийтэлсэн:Оюуны Инноваци ТББ
Он:2023
Төрөл:Судалгааны тойм
Файл татах:
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэр судалгаа, Сэтгэл санааны хохирол, хохирлын тогтолцоо, подкаст
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд анх дэлхий даяар цахим
засаглал нэр томъёонд тулгуурлан мэдээллийн технологийн х өгжил дэвшлийг төрийн
удирдлагад нэвтрүүлэх ажлыг эрчимтэйгээр зохион байгуулж улс орон бүрт энэ талаар
тусламж, дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ. НҮБ -ийн Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс 2002
оноос хойш тогтмол энэх үү хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх мониторинг судалгааг
дэлхийн бүх улс орныг хамруулан хийсээр байна.
Хэвлэн нийтэлсэн:
Он:2012
Төрөл:МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН
Файл татах:/uploads/users/3093/files/Government%20websites%20and%20transparency.pdf
Түлхүүр үг:ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ВЭБСАЙТЫН ИЛ ТОД БАЙДАЛ МОНИТОРИНГИЙН ТАЙЛАН
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
2023-01-13
ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
2023-01-13
Монгол Улс эрх зүйн зохицуулалтын чанарыг дээшлүүлэх, энэ
үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хууль
тогтоомжид эрчимтэй шинэчлэл хийж байгаагийн дотор 2015 онд
батлагдсан Хууль тогтоомжийн тухай хууль онцгой байр суурь эзэлнэ.
Тус хуулиар хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг тандан судлах
эсхүл хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлсний үндсэн
дээр үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төсөл боловсруулах, улмаар
хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, холбогдон гарах зардлын тооцоо
хийх, төсөл боловсруулах явцдаа иргэн, төр, төрийн бус байгууллагаас
санал авах үйл явцыг нарийвчлан зохицуулсан байдаг.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2022
Төрөл:СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Файл татах:/uploads/users/3093/files/Law%20of%20Making%20Law_Web.pdf
Түлхүүр үг:ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР АВЧ ҮЗЭХ НЬ
Хөтөлбөр:Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийг дэмжих