Энэхүү илтгэлд Монгол Улсын хууль, практикийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой олон улсын ба харьцуулсан стандарттай харьцуулан задлан шинжиллээ. Монгол Улс хэдийгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг багтаасан хүний эрхийг хүндэтгэхэд чиглэсэн үндсэн алхмыг хийсэн боловч олон улсын эрх зүйд бүрэн нийцүүлэхийн тулд төдийчинээ их зүйлийг цаашид хийх шаардлагатай. Хуучин коммунист засаглалын дараа гарсан зарим хуульд ялангуяа нууцтай холбоотой асуудлаар яах аргагүй өргөн хүрээтэй хязгаарлалтуудыг тогтоожээ. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын үндсэн зарчим Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйлд тусгалаа олсон бөгөөд "мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан боломжтой бүхий л арга хэрэгслээр эрж хайх, хүлээж авах, түгээх" эрхийг баталгаажуулдаг. Монгол Улсын соёрхон баталсан Иргэний ба Улс төрийн Эрхийн тухай Олон улсын Пакт бол заавал биелүүлэх шинжтэй олон улсын гэрээ бөгөөд Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалтай адил томьёоллоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулжээ.
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Монголд малчдын тогтвортой амжиргааг тэдний хамтын үйл ажиллагаагаар дээшлүүлэх нь
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Fostering the sustainable livelihoods of herderd in Mongolia via collective action
Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу майнз монголия инк ХХК, Айвенхоу майнз лимитед, Рио Тинто интернэшнл холдингс лимитед компани хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2010
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/res_mat-65.pdf
Түлхүүр үг: үндэсний аюулгүй байдал, монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын хууль, аюулгүй байдлын тухай хууль, аюулгүй байдаль, хүний эрх

