Зохиогч: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Он: 2004
Төрөл:
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, сонгууль ба хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторингӨмнөтгөл УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүллээ. Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа. Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм. Учир нь үзэл бодлын өөр өөр өнцөгөөр харагч сонгогч олныхоо санал бодлыг судлан тодорхойлохын зэрэгцээ телевизийн сурталчилгааны өнгө аясыг өнөөгийн байдалд судлан харьцуулах боломжтой болсноор харилцан бие биеэ хянах, шинжлэх, батлах, үгүйсгэх нөхцөл бүрдсэн. Олон нийтийн санал асуулгын судалгаа, мониторингийн судалгааны тайланг тус, тусд нь бие даасан тайлангийн хэлбэрээр та бүхэндээ толилуулж байна. Ингэснээр уншигч Та судалгааны дүнд өөрийн үнэлгээ, дүгнэлтээ өгч, эргэцүүлнэ хэмээн найдаж байна. Энэ ташрамд уг судалгаануудыг явуулахад санхүүгийн харамгүй тусламж үзүүлэн, монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ардчилсан сэтгүүл зүй төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж буй Конрад Аденауэрын санд талархсанаа илэрхийлье. ТЕЛЕВИЗИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МОНИТОРИНГ(судалгааны тайлан)Судалгааны талаар товчхонХэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба, Конрад Аденауэрын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 5 телевизийн (МҮТВ, UBS, МН25-р суваг, ТВ5, ТВ9) сонгуулийн сурталчилгааны үеийн нэвтрүүлэгт мониторинг хийх төслийг хэрэгжүүлж дууслаа. Судалгааны төслийн зорилго нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа ТВ-үүд хэрхэн сурталчлан нэвтрүүлж байна, мөн намуудын тэнцвэрийг хэр хангаж буйд задлан шинжилгээ хийх явдал юм. Ингэснээр ТВ-үүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй нэвтрүүлгийн цаг, сурталчилгааны төрөл, агуулга, давтамж зэргийг тодруулж сонирхогч байгууллага, хувь хүмүүс, олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, анализ хийх боломжийг олгох юм. Барууны хөгжингүй орнуудад ТВ-үүд намуудад зориулсан тусгай цаг, нэвтрүүлэгтэй, намууд нь суваг болгон дээр нэг нэг өөрийн нэвтрүүлэгтэй байдаг аж.Намуудын өөрсдийн бэлтгэж буй нэвтрүүлгийн цаг бусдынхтай тэнцүү байх, сэтгүүлчид нэвтрүүлэг бэлтгэхдээ аль нэг талыг баримтлахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл намуудын сурталчилгааг тэнцвэртэй ижил түвшинд нэвтрүүлэх зэрэг олон төрлийн шалгуур шаардлагыг хангах ёстой байдаг байна. Тэгвэл эдгээр шалгуур шаардлага манайд хэр хангагдаж буйг дараах тоон үзүүлэлтээс харж болох юмМониторингоор дараах асуудлуудыг тодруулахыг зорьлоо. Үүнд:1. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй хугацаа /тухайн ТВ-ийн нийт цагт эзлэх хувь/2. Судалгааны долоо хоногт аль ТВ-ээр ямар намын сурталчилгаа нийт хэдэн удаа явав.3. Ямар сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна. /тухайн ТВ-ийн оргил цаг эсэх/4. Сурталчилгааны цаана хэн байна вэ? /нам, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн/5. Сурталчилгааг ТВ-ээр нэвтрүүлэхдээ ямар төрлийг түлхүү ашиглаж байна. /захиалгат, далд, төлбөрт гэх мэт/6. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна. / агуулгаар/ 7. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ямар байна. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа хийв.8. Мэдээллийн хөтөлбөр дэх сонгуулийн сурталчилгааны давтамж ямар байна. 9. ТВ-ийн нэвтрүүлэгт эзлэх далд сурталчилгаа СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛСудалгааг сонгуулийн сурталчилгааны дунд үеийн /2004 оны 06 сарын 11-ны Баасан гарагаас 2004 оны 06 сарын 17-ны Пүрэв гараг хүртэл/ нэг долоо хоногийн ТВ-ийн нэвтрүүлгийг сонгон авч явуулав. Ингэхдээ дараах цагийн хуваарийн дагуу ажиллаа. Судалгаанд хамруулсан хугацааг гарагаар харуулбал:Гараг Эхэлсэн цаг Дууссан цаг Үргэлжилсэн хугацаа / өдөртДаваа 18.00 24.00 6 цагМягмар 18.00 24.00 6 цагЛхагва 18.00 24.00 6 цагПүрэв 18.00 24.00 6 цагБаасан 18.00 24.00 6 цагБямба 08.00 24.00 16 цагНям 08.00 24.00 16 цагНийт цаг 62 цагЖич: МҮТВ гэхэд 24 цагаас хойш сонгуулийн сурталчилгаа явуулж байсан тул үүнийг алдалгүй бүртгэх, 25-р суваг телевиз Бямба, Ням гарагуудад 12 цагаас эхэлдэг зэргээс шалтгаалан зарим тохиолдолд дээрх хуваарь алдагдах тохиолдол гарч байв. Гэхдээ бусад бүх тохиолдолд дээрх хуваарийг чандлан баримталсан болно.Судалгаанд хамруулсан хугацааг ТВ тус бүрээр тодруулбал: Гараг Үргэлжилсэн хугацаа / өдөрт / дунджаар Үргэлжилсэн хугацаа / 7 хоногт / дунджаарМҮТВ 8.40 цаг 61 цагUBS 8.50 цаг 62 цаг25-р суваг ТВ 7.40 цаг 54 цагTV5 8.50 цаг 62 цагTV9 8.50 цаг 60 цагНийт 41.3 цаг 299 цагДээрх хүснэгтэд дурьдсанчлан судалгаанд хамрагдсан телевизүүдийн нэг долоо хоногийн нийт 299 цагийн нэвтрүүлгийг ажиглан тоололт хийсэн болно. Мэргэжлийн 5 судлаач тус бүр нэг нэг ТВ-ийн нэвтрүүлгийг ажиглан мэдээллийг бүрдүүлсэн болно. Судлаачдын нэг долоо хоногийн турш тэмдэглэн бүртгэсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж дараах тоо баримтыг гаргалаа. СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС1. Телевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан нийт цагТелевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан цагийг гаргахдаа тухайн ТВ-ийн нэг долоо хоногийн нийт нэвтрүүлгийн цагт эзлэх хувиар тооцлоо. ¹ Телевиз Ажиглалт хийсэн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цаг (минутаар) Захиалгат болон далд сурталчилгаа хийсэн хугацаа цаг(минутаар) 7 хоногийн нэвтрүүлэгт сурталчилгааны эзлэх хувь1. МҮТВ 3660 963 26.3%2. UBS 3720 445 12.0%3. 25-р суваг ТВ 3240 479 14.8%4. ТВ5 3720 292 7.8%5. ТВ9 3600 640 17.8% Нийт 17940 мин 2819 мин 1.1 Сонгуулийн сурталчилгааны давтамж / ТВ тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо / давтамжаар Улаанбаатарын ТВ-үүдээр явуулсан нийт сурталчилгаанд эзлэх хувь1. МҮТВ 253 33.1%2. UBS 60 7.8%3. 25-р суваг ТВ 166 21.7%4. ТВ5 127 16.6%5. ТВ9 159 20.8% Нийт 765 100%Сурталчилгааны давтамжийн хувьд МҮТВ, 25-р суваг ТВ болон ТВ9 телевизээр Улаанбаатар хотын хэмжээнд нэвтэрсэн нийт сурталчилгааны 20-оос дээш хувийг эзэлж байна. Харин UBS телевизийн давтамж бусад ТВ-үүдээс харьцангуй бага байв. 1.2 Сонгуулийн сурталчилгааны давтамж / Нам тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо Нийт сурталчилгаанд эзлэх хувь1. Монгол Ардын Хувьсгалт Нам 500 65.4%2. Эх орон-Ардчилал Эвсэл 214 28.0%3. Бүгд Найрамдах Нам 2 0.8%4. Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам 10 1.3%5. Монголын Либериал Нам 1 0.1%6. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 15 2.0%7. Монголын Ногоонтоны Нам 8 0.7%8. Бие даан нэр дэвшигчид 7 0.9%9. Бусад (Сонгуулийн Ерөнхий хороо, Сонгогчдын ЭАХХөдөлгөөн гэх мэт) 11 1.4% Нийт 765 100%Судалгааны долоо хоногт гарсан сонгуулийн сурталчилгааны 65.4 хувийг дан ганц МАХН эзэлж байна. Харин Эх-Орон Ардчилал эвслийн сурталчилгаа МАХН-аас хоёр дахин бага, бусад намынх тун бага хувийг эзэлж байв. 1.3 Сонгуулийн сурталчилгааны давтамж / телевиз болон намаарСудалгааны долоо хоногт нэвтрүүлсэн намын сурталчилгааны давтамжийг телевиз тус бүрээр харуулбал: (давтамжаар) Улс төрийн хүчнүүд / нам эвсэлТелевиз МАХН ЭОАЭ БНН МҮЭНН МЛН МУНН МНН Бие даагчМҮТВ 178 40 1 8 1 6 8 3UBS 49 11 0 0 0 0 0 025-р суваг ТВ 33 123 0 0 0 7 0 3ТВ5 85 38 1 0 0 2 0 1ТВ9 155 2 0 2 0 0 0 0Нийт 500 214 2 10 1 15 8 7Сурталчилгааны давтамжийг ТВ тус бүрээр харвал МАХН болон Эх орон-Ардчилал Эвслийн сурталчилгаа тухайн долоо хоногт жинтэй байр эзэлж байв. МҮТВ, UBS, ТВ5 болон ТВ9-өөр МАХН-ын сурталчилгаа, 25-р суваг ТВ-ээр Эх орон-Ардчилал эвслийн сурталчилгаа дийлэнхдээ явж байв. Бусад намууд болон бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны хувьд МҮЭНН, МУНН-ыг эс тооцвол долоо хоногт нэгээс бага удаа ТВ-ээр сурталчилгаа хийсэн байна. 2. Сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна вэ? / Сурталчилгааны оргил цаг(хувиар)¹ Цаг МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ91. 18 цагаас өмнө 12.3 35.0 0 13.4 02. 18.00-18.59 0.8 8.3 4.2 1.6 3.23. 19.00-19.59 14.2 6.7 27.7 26.8 28.94. 20.00-20.59 38.0 15.0 10.8 7.1 6.95. 21.00-21.59 9.0 10.0 30.2 24.4 38.46. 22.00-22.59 4.4 18.3 20.5 18.9 5.17. 23.00-23.59 5.5 6.7 6.6 7.0 17.68. 24 цагаас хойш 15.8 0 0 0.8 0Хэвлэлийн Хүрээлэнгээс сар тутам явуулдаг “Улаанбаатар хотын Телевиз үзэгчдийн судалгаа”-гаар хүн амын 80 орчим хувь нь 21,00-22,00 цагийг телевиз үзэх хамгийн боломжтой цагаар сонгосон байдаг. Дээрх хүснэгтээс харвал ТВ-ээр гарч буй сонгуулийн сурталчилгааны дийлэнх хувь нь суваг бүрийн оргил цагтай давхацахын зэрэгцээ “мэдээллийн хөтөлбөр”-ийн цагт төвлөрч байв. Тухайлбал: МҮТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг 20,00-20,30 цагт гардаг. Тэгвэл МҮТВ-ээр гарсан нийт сурталчилгааны 38 хувь нь “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр гарсан байна. Мөн 25-р суваг ТВ-ийн нийт сурталчилгааны 30 орчим хувь нь “25 цаг мэдээллийн хөтөлбөр”-ийн үеэр гарчээ. ТВ тус бүрийн сурталчилгааны оргил цагийг графикаар харуулбал 3. Сурталчилгаанд оролцогчид(хувиар)Сурталчилгааны гол оролцогч МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Нэр дэвшигч өөрөө 15.0 53.3 69.3 7.1 27.0Сэтгүүлч 68.8 75.0 9.0 14.2 93.7Намын удирдлага 20.9 58.3 1.8 3.1 1.3Намын гишүүд 6.7 60.0 4.8 3.1 5.7Урлаг соёлын одод / уран бүтээлчид 8.7 23.3 1.2 3.1 0Гэр бүлийн гишүүд, найз нөхөд 9.9 28.3 1.8 1.6 0Дээрх хүснэгтээс харахад нэр дэвшигч өөрөө болон сэтгүүлчид сурталчилгаанд голлох үүрэгтэй байна. Тухайлбал: МҮТВ, UBS, ТВ9, ТВ5-аар ямар нэгэн сурталчилгааг цацахдаа сэтгүүлчид дийлэнх хувийг эзэлж байгаа бол 25-р суваг ТВ-ээр нэр дэвшигч өөрөө сурталчилгаандаа түлхүү оролцсон байна. 4. Сонгуулийн үеийн телевизийн сурталчилгааны төрөлНам эвсэл холбоод болон нэр дэвшигчид телевизийн сурталчилгааны дараах хэлбэрээр сурталчлуулах нь түгээмэл байна. (хувиар)Сурталчилгааны хэлбэр МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9Клип 59.3 23.3 83.2 60.6 34.6Шууд ярилцлага 0.8 15.0 2.4 2.4 1.3Захиалгат нэвтрүүлэг 7.5 21.7 7.2 1.6 6.3Сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг 13.5 15.0 1.8 1.6 2.5Мэдээллийн хөтөлбөр дэх сурталчилгаа 17.4 25.0 5.4 32.3 54.7СЕХ-оос олгосон хуваарьт нэвтрүүлэг 17.4 --- --- --- ------ хуваарьт цаг байхгүйДээрх хүснэгтээс харахад бүх телевизийн хувьд клип сурталчилгааны хэлбэрийн дийлэнх хувийг эзэлж байна. Дараа нь мэдээллийн хөтөлбөрт дэх сурталчилгаа оржээ.5. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна / сурталчилгааны агуулгаТелевизээр гарч буй намууд / нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ямар утга агуулга илэрхийлж байсныг тодруулбал:(хувиар)Сурталчилгааны агуулга МҮТВ UBS 25-р суваг ТВ ТВ5 ТВ9Намын түүхэн замнал 5.5 63.3 1.2 3.9 2.0Намын онцлог давуу тал 9.5 70.0 12.7 6.3 29.6Өрсөлдөгч намуудтай харьцуулсан 11.8 36.7 15.7 3.9 3.7Өрсөлдөгч намуудын алдаа дутагдал 13.1 36.7 15.1 12.6 8.8Нэр дэвшигчийн хувийн чанар 53.4 86.7 58.4 22.8 21.4Хийсэн бүтээсэн ажил 37.2 93.3 16.9 32.3 39.0Цаашид хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр 37.5 91.7 59.6 24.4 8.2Жич: Олон сонголттой хариулт 6. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ¹ Нэр дэвшигч Тойрог Нам Давтамж МҮТВ UBS МН25 ТВ5 ТВ9 Нийт1. Чулуунбаатар.Н 62 ЭОАЭ 1 12. Галбадрах.Л 12 ЭОАЭ 1 13. Галина.Г 59 БД 1 14. Дамдинсүрэн.Л 57 БД 1 15. Ганхуяг.П 15 ЭОАЭ 1 16. Бат-Үүл.Э 34 ЭОАЭ 1 17. Дашзэвэг.Н 74 МЛН 1 18. Батхүү.Г 25 ЭОАЭ 1 19. Баттулга.Х 9 ЭОАЭ 1 110. Бат-Хуяг.Ж 18 ЭОАЭ 1 111. Адъяа.Ж 20 МАХН 1 112. Арвин.Д 49 МАХН 1 113. Жаргалсайхан.Б 70 МБНН 1 114. Бямбаа.Ч 40 ЭОАЭ 1 115. Лүндээжанцан.Д 26 МАХН 1 116. Очирхүү.Т 12 МАХН 1 117. Одхүү.Д 55 БД 1 118. Моломжамц.Д 23 МАХН 1 119. Оюун.С 69 ЭОАЭ 1 120. Оюунбаатар.Ч 28 МАХН 1 121. Сүхбаатар.А 29 МАХН 1 122. Сайнбаяр.Ц 59 МЛН 1 123. Содномдорж.Н 72 МАХН 1 124. Хүрэлбаатар.Ү 73 МУНН 1 125. Шаравдорж.Ц 15 МАХН 1 126. Цанжид.А 13 МАХН 1 127. Шатар.Б 3 МАХН 1 128. Туяа.Д 22 МАХН 1 129. Цэрэнжав.Л 48 МАХН 1 130. Энхсайхан.М 47 ЭОАЭ 1 131. Гантөмөр.Л 76 ЭОАЭ 2 232. Батбаяр.Батж 65 ЭОАЭ 2 233. Бат-Эрдэнэ.Б 50 МАХН 1 1 234. Заяа.О 76 МУНН 1 1 235. Пүрэвдорж.Л 43 МАХН 2 236. Отгонбаяр.С 60 ЭОАЭ 2 237. Төмөр-Очир.С 2 МАХН 2 238. Энхболд.Н 38 МАХН 2 239. Энхтөвшин.Ө 46 МАХН 2 240. Баярцогт.С 32 ЭОАЭ 3 341. Дэлгэрмаа.Б 61 ЭОАЭ 1 2 342. Одончимэд.Л 14 МАХН 3 343. Мөнхтуяа.Б 63 ЭОАЭ 2 1 344. Сономпил.М 53 ЭОАЭ 1 2 345. Улаан.Ч 30 МАХН 2 1 346. Хулан.Х 57 ЭОАЭ 1 2 347. Ням-Осор.Н 58 МҮЭНН 2 2 448. Тэрбишдагва.Д 68 МАХН 3 1 449. Батбаяр.Б 70 ЭОАЭ 1 4 550. Нямдаваа.П 32 МАХН 5 551. Балсандорж.Х 60 МАХН 3 3 652. Амаржаргал.Р 64 БД 3 1 453. Амарсайхан.Р 58 МАХН 1 1 254. Бямбадорж.Ж 66 МАХН 1 2 1 2 655. Отгонтөгс.Л 64 ЭОАЭ 3 3 656. Хаянхярваа.Д 54 МАХН 6 657. Басандорж.Д 40 МНН 7 758. Батболд.Б 57 МУНН 2 6 859. Цэвээнжав.Д 53 МАХН 8 860. Эрдэнэчимэг.Ж 73 МАХН 3 1 4 861. Ганзориг.Ч 1 МАХН 10 1062. Ганхуяг.Д 58 ЭОАЭ 3 7 1063. Батхишиг.Б 64 МАХН 1 2 5 3 1164. Сүрэн.О 63 МАХН 12 1265. Баяртсайхан.Н 61 МАХН 1 6 6 1366. Ганболд.Э 75 ЭОАЭ 6 3 6 1567. Эрдэнэ.С 65 ЭОАЭ 16 1668. Батболд.С 75 МАХН 12 6 5 11 23 5769. Энхбаяр.Н 65 МАХН 7 7 5 24 4370. Мөнх-Оргил.Ц 74 МАХН 5 6 2 23 3671. Батбаатар.Б 66 ЭОАЭ 29 2972. Алтай.Д 71 МАХН 6 8 2 5 2173. Батаа.Ц 73 ЭОАЭ 4 1 15 2074. Дашдорж.Ц 70 МАХН 12 5 1 2 2075. Болормаа.Н 69 МАХН 8 4 7 1 2076. Мэдрээ.Б 74 ЭОАЭ 18 1877. Ганди.Т 57 МАХН 1 4 1 10 17Жич: МАХН=Монгол Ардын Хувьсгалт нам, ЭОАЭ=Эх Орон Ардчилал эвсэл, МБНН=Монголын Бүгд Найрамдах нам, МУНН=Монголын Уламжлалын Нэгдсэн нам, МЛН=Монголын Либериал нам, МҮЭНН=Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, МНН=Монголын Ногоон нам, БД=Бие даагч7. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа цацав 8. Далд сурталчилгаа Сонгуулийн далд сурталчилгааг тоолохын тулд дараах шалгуураар шүүсэн болно. Сурталчилгааны шинж чанартай (сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчийн талаар ямар нэгэн үнэлэлт өгсөн, байр суурь илэрхийлсэн, тэнцвэртэй биш, дагнасан мэдээлэл, танилцуулга агуулсан гэх мэт) мөртлөө ямар нэгэн арга хэлбэрээр тодорхой ойлгуулаагүй, хагас дутуу тайлбарласан, нууж хаасан, эргэлзээтэй байгаа бол далд сурталчилгаа гэж бүртгэсэн. Ингэхэд МҮТВ-ийн хувьд нийт сурталчилгааны 19 хувийг, UBS телевизэд 3 хувь, МН 25-р суваг телевизэд 9 хувь, ТВ5 телевизэд 21 хувийг, ТВ9 телевизэд 10 хувийг сонгуулийн далд сурталчилгаа эзэлж байв. Далд сурталчилгааны илрэх гол хэлбэр нь бүх телевизэд мэдээллийн хөтөлбөр байлаа. Энэ үеэр нам хүчин, нэр дэвшигчид өөрсдийн хийсэн бүтээснийг сурталчлах болон сонгуульд өрсөлдөгч нараа өдөөн хатгах, элдвээр хэлэх явдал түгээмэл байсан юм.
Хөтөлбөр: *
УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүлжээ.

Шинэ
Энэхүү гарын авлага нь бизнесийн ба эдийн засгийн мэдээ сурвалжлагын үндсийг заах бөгөөд түүнчлэн компаниуд, бараа түүхий эд, банкны үйл ажиллагаа, ерөнхий эдийн засаг зэрэг онцлог асуудлыг гүнзгийрүүлж авч үзнэ. Бүлэг бүрт аливаа асуудлыг сурвалжлахад эх сурвалжийг хэрхэн олж авах, бичлэгийн санааг хэрхэн гаргах талаарх зөвлөгөө өгөгдсөн болно. Сүүлчийн хэсэг нь бизнесийн ба эдийн засгийн мэдээллийн онлайн эх сурвалжуудыг олж авахад зориулагдав.
Зохиогч:Аня Шиффрин, Маргий Фрийний, Жэйн М. Фолпе
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/BEZ_News2005.pdf
Түлхүүр үг:эдийн засгийн сэдвээр сурвалжлах, санхүүгийн зах зээлийн мэдээ мэдээлэл, эдийн засгийн мэдээлэл, бизнесийн мэдээ, бүс нутгийн эдийн засгийн мэдээлэл
Хөтөлбөр:*
Шинэ
Энэ тайланд албан бус секторын сүүдрийн үйл ажиллагааг нарийвчлан тооцохын тулд хуулийн дагуух бүртгэлийн шаардлагатай уялдуулан албан болон албан бус секторуудыг ялган авч үзэв.
Зохиогч:Эдийн засгийн бодлогын шинэтгэл ба өрсөлдөх чадварын төслөөс хамтран бэлтгэв
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2005
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/ShadowEconomy_buleg_mn.pdf
Түлхүүр үг:Монголын албан бус сектор, албан ба албан бус сектор, сүүдрийн эдийн засаг, албан бус секторыг тооцох
Хөтөлбөр:*
Шинэ
Зохиогч: Азийн Хөгжлийн Банк
Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Reg_dev_role_gov_mong.pdf
Түлхүүр үг: бүс нутгийн хөгжил, бүс нутгийн хөгжилд засгийн газрын үүрэг, эдийн засгийн хөгжлийн бодлого, Монгол улсын засгийн газрын бодлого, орон нутгийн хөгжил, зах зээлийн эдийн засаг

Зохиогч:Азийн Хөгжлийн Банк
Хэвлэн нийтэлсэн:Азийн Хөгжлийн Банк
Он:2004
Төрөл:
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Reg_dev_role_gov_mong.pdf
Түлхүүр үг:бүс нутгийн хөгжил, бүс нутгийн хөгжилд засгийн газрын үүрэг, эдийн засгийн хөгжлийн бодлого, Монгол улсын засгийн газрын бодлого, орон нутгийн хөгжил, зах зээлийн эдийн засаг
Хөтөлбөр:*
Шинэ
Боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалын хэрэгжилтийг цаашид сайжруулах асуудлыг ТӨХ, БСШУЯ-ны мэргэжилтнүүд боловсролын салбарын байгууллага бүрийн тодорхой онцлогт нь тохирсон хувьчлалын дүрэм, журмыг дахин боловсруулах шаардлагатай холбон тайлбарлаж байна.
Зохиогч:Ц.Нямхүү, Ж.Сүнжидмаа, П.Наранцэцэг
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/final_report.pdf
Түлхүүр үг:боловсролын салбарын өөрчлөлт, боловсролын тухай хууль, боловсролын эрх зүйн орчин, боловсролын салбарын хувьчлал, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа, боловсролын салбарын төсөв, боловсролын салбарын шинэчлэл
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
Судалгааны баг эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэл, хуваарилалт болон эмчилгээ, үйлчилгээний хувьчлагдсан байгуулагуудаас төлөөлүүлэн “ Эмийн үйлдвэр ” компани, “ Монголэмимпекс ” компани, “ Баянзүрх ” эмнэлэгийн хувьчлах үйл явц, хувьчлалын хүрээнд гарсан зөрчилтэй асуудал, бэрхшээл, хувьчлалын дараа бий болсон болон хүлээгдэж буй үр дүнгүүдийг кейс судалгаагаар , эрүүл мэндийн салбарын хувьчлал, бодлого, хууль эрх зүйн орчинг хөтөлбөр, баримт материалуудад тулгуурлан судаллаа.
Зохиогч:МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль, Эдийн Засгийн Бодлого Судлал Нийгэмлэгийн хамтарсан судалгааны баг
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/health_privat_mon.pdf
Түлхүүр үг:эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, эрүүл мэндийн салбарын хувьчлал, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаа
Хөтөлбөр:*
Шинэ
2004-09-26
Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөрийн үнэлгээ, чөлөөт бүсийн байдалтай танилцсан дүн шинжилгээ
2004-09-26
Үзсэн: 4135
Зохиогч: Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Хэвлэн нийтэлсэн: Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/trade_zone_mong.pdf
Түлхүүр үг: худалдааны чөлөөт бүс, чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалт, Монгол улсын чөлөөт худалдааны бүсийн эрх зүй, Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөр

Зохиогч:Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Хэвлэн нийтэлсэн:Эдийн засгийн бодлогын шинэтгэл өрсөлдөх чадварын төсөл
Он:2004
Төрөл:
Файл татах:/uploads/site/1126/res_mat/trade_zone_mong.pdf
Түлхүүр үг:худалдааны чөлөөт бүс, чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалт, Монгол улсын чөлөөт худалдааны бүсийн эрх зүй, Монгол улсын худалдааны чөлөөт бүс хөтөлбөр
Хөтөлбөр:*
Шинэ
The Open Society Forum initiated and organized an open competition for case study research on the public sector privatization. Our organization has been selected to conduct a case study on the privatization in the sphere of education. We would like to present four case studies, completed by the case study club of our organization, pertaining to the process of privatization in the sphere of education, its outcomes and results.
Зохиогч:
Хэвлэн нийтэлсэн:Open Society Forum
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/users/3092/files/Education%20Eng.pdf
Түлхүүр үг:Case study on Educational reform, restructuring and privatization
Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
Шинэ
Энэхүү судалгааны ажил нь нийгмийн салбар, түүний нэг хэсэг болсон соёл урлагийн салбарын шинэчлэл өөрчлөлт хэрхэн явагдаж байгаа ба тэр нь нийтлэг зүй тогтол, төрөөс баримталж буй бодлого, шийдвэртэй бодит байдал дээр хэрхэн нийцэж байгааг нягталж, түүний цаана далдлагдсан ямар асуудал байгааг илрүүлэн гаргах, энэ үндсэн дээр хойшид хэрхэх тухай яриа хэлэлцүүлэг хийх, бодлого боловсруулах, соёл урлагийн байгууллагыг удирдахад тус дөхөм болно гэдэгт судалгааны багийн гишүүд итгэлтэй байна.
Зохиогч:Д.Батжаргал, Ц.Даваадорж, Д.Болормаа, Б.Түвшинжаргал
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/Art_mn.pdf
Түлхүүр үг:соёл урлагийн байгууллага, соёл урлагын салбарын хувьчлал, соёл урлагын эрх зүйн орчин, соёлын хууль, Монгол улсын соёл урлагийн бодлого, хүүхэд залуучуудын театр
Хөтөлбөр:*
Шинэ
Зохиогч: Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/OSF/Poverty Mon.pdf
Түлхүүр үг: ядуурал, эдийн засаг, макро эдийн засаг, эдийн засгийн онол, эдийн засгийн үзүүлэлт, амьжиргааны түвшин,

Зохиогч:Нээлттэй Нийгэм Форум
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Poverty Mon.pdf
Түлхүүр үг:ядуурал, эдийн засаг, макро эдийн засаг, эдийн засгийн онол, эдийн засгийн үзүүлэлт, амьжиргааны түвшин,
Хөтөлбөр:Иргэний оролцоог дэмжих нь
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумаас бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой сэдвүүдээр иргэдэд зориулсан гарын авлага боловсруулан гаргаж байгаа билээ. Энэхүү цуврал номын нэг болох “Иргэн ба татвар” гарын авлагыг Танд өргөн барьж байна.
Зохиогч:Д.Дүгэржав, Л.Бямбаа, М.Алтангэрэл, С.Цэмбэлмаа
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2004
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/OSF/Irgen & Tatvar - mong.pdf
Түлхүүр үг:Иргэн ба татвар - Татвар төлөгчдөд зориулсан гарын авлага
Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах