Зохиогч: Нээлттэй Нийгэм Форум 
                                                                                                        Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум 
                                                                                                        Он: 2005
                                                                                                        Төрөл: Жилийн тайлан 
                                                                                                        Файл татах: Үзэх
                                                                                                        Түлхүүр үг: Нээлттэй Нийгэм Форум 2004 оны жилийн тайлан
                                                                                                        Хөтөлбөр: *
                                                   
                    Нээлттэй Нийгэм Форум нь МННХ-гийн залгамжлагч болохын хувьд тус хүрээлэнгээс сүүлийн жилүүдэд анхаарч ирсэн олон асуудал, хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Ардчилсан засаглалын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлаар иргэдэд мэдээлэл хүргэх, иргэд болон бодлого боловсруулагчдыг холбоход түлхүү анхаарч, хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Тухайлбал, “Форум ТВ” нэртэй телевизийн ток шоу нэвтрүүлгийг 2004 онд эхлүүлж, улс даяар цацдаг болсон нь нийгэм дэх маргаантай асуудлаар өргөн олныг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж, иргэдийн оролцоог хангахад чухал ач холбогдолтой болов. Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банкны оролцоо, дэмжлэгтэйгээр Нээлттэй Нийгэм Форумын Хөгжлийн мэдээллийн төвийг нээн ажиллуулсан нь иргэд бодлогын холбогдолтой мэдээллийг чөлөөтэй авах нэг гол эх сурвалж болж байна. Нээлттэй Нийгэм Форумын монгол, англи хэлээр гардаг www.forum.mn вэб хуудас нь бодлогын холбогдолтой мэдээлэл, судалгаа, шинжилгээний онлайн мэдээллийн тэргүүлэх эх сурвалж болон хөгжиж, нийгмийн тулгамдсан олон асуудлаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг дэмжсэн арга хэмжээ боллоо.
                      Зохиогч: Нээлттэй Нийгэм Форум 
                                                                                                        Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум 
                                                                                                        Он: 2005
                                                                                                        Төрөл: Жилийн тайлан 
                                                                                                        Файл татах: Үзэх
                                                                                                        Түлхүүр үг: Нээлттэй Нийгэм Форум 2004 оны жилийн тайлан
                                                                                                        Хөтөлбөр: *
                                                   
                      Шинэ
                  
                      Энэхүү гарын авлагад хувийн санхүүгийн зорилгоо тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, олсон орлогоо хэрхэн хадгалж арвижуулах боломж буюу төрөл бүрийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах тухай өгүүлэх болно. Түүнчлэн бизнесээ санхүүжүүлэх мөнгө хэрэгтэй байгаа бол санхүүгийн ямар төрлийн байгууллагын, ямар үйлчилгээг ашиглаж болох тухай, мөн өөрт буй мөнгөө аль нэг компаний үйл ажиллагаанд хөрөнгө оруулах замаар арвижуулахыг хүсч байвал юу анхаарах талаар өгүүлнэ.                    
                    Зохиогч:Л.Оюун, Б.Аюуш, Б.Ганболд, Д.Дүгэржав
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Гарын авлага 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-44.pdf
                                            Түлхүүр үг:санхүү төлөвлөлт, санхүүгийн хэрэгсэл, санхүүгийн байгууллага, санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, иргэдийн санхүүгийн төлөвлөлт, санхүүгийн зах зээл, даатгалын зуучлагч, даатгал, үнэт цаасны зах зээл, даатгалын төрөл, зээл, мөнгөн хадгаламж, хадгаламж зээлийн хоршоо
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  2010-06-15
                      Тавантолгойн Нүүрсний ордыг ашиглах Засгийн газрын саналын талаарх шүүмж
2010-06-15
                      Үзсэн: 12125
                    
                      Төрийн өмчит Эрдэнэс МГЛ компани ашиглалтын лицензийг нь эзэмшиж буй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахдаа хөрөнгө оруулагчийг хэрхэн татан оролцуулах саналаа Засгийн газар гаргажээ. Чингэхдээ тус ордыг хэд хэдэн хэсэгт хувааж, хөрөнгө оруулагчдын техникийн болон санхүүгийн саналд үндэслэн урьдчилан сонгон шалгаруулалт хийж 5-7 компани шалгаруулах ба тэдгээртэй бүтээгдэхүүн хуваах хэлбэрийн дагуу хамтран ажиллах санал тавьж, хэлэлцээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулагчдыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. ННФ энэхүү саналтай холбоотой товч санал дүгнэлт бэлтгэснээ толилуулж байна.                    
                    Зохиогч:Судлаач Н.Дорждарь
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Бодлогын асуудал 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-42.pdf
                                            Түлхүүр үг:тавантолгой, уул уурхай, нүүсний олборлолт, ашигт малтмал, эрдэнэс мгл компани, уул уурхайн хөрөнгө оруулалт, тавантолгойн орд
                                            Хөтөлбөр:Эрдэс баялгийн салбарын сайн засаглалыг дэмжих нь
                       
                    Шинэ
                  
                      Хэрэглэгчийн хүлээлтийн индекс (ХХИ) нь олон улсад өргөн ашиглагддаг маш өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн индикатор юм. ХХИ нь тэргүүлэгч индикаторуудын нэг бөгөөд хэрэглэгчдийн ирээдүйн эдийн засгийн хүлээлтийг харуулдаг байна. Эдийн засаг дахь хэрэглэгчдийн үйл хөдлөл, ирээдүйн байдлын талаархи хүлээлт нь нийт эдийн засгийн хандлагад чухал нөлөө үзүүлж байна. Тиймээс дэлхийн олон улс орон хэрэглэгчдийнхээ үйл хөдлөл, хүлээлт дээр тулгуурласан индексийг тооцож, шийдвэр гаргах чухал үзүүлэлт болгон ашигласаар байна.                    
                    Зохиогч:Санхүүгийн Зохицуулах хороо, ННФ
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-41.pdf
                                            Түлхүүр үг:хэрэглэгчийн итгэлийн индекс, хэрэглэгчийн хүлээлт, эдийн засгийн индикатор, хэрэглэгчид, өрхийн хэрэгцээ, бараа бүтээгдэхүүний үнэ, хэрэглэгчийн хүлээлтийн индекс
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  2010-06-09
                      Монгол Улсын Хэвлэл Мэдээллийн Эрх Чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал
2010-06-09
                      Үзсэн: 12607
                    
                      Монгол Улсын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг /төсөл/ Ерөнхийлөгчийн зөвлөх иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийнхэнтэй удаа дараа зөвлөлдсөний үндсэн дээр боловсруулжээ. Одоогийн эрх зүйн орчин нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хамгаалж чадахгүй байна гэсэн үзэл бодол год сонирхогч талуудын дунд бий болсон нь төслийг боловсруулах сэдлийг төрүүлсэн болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Үүний нэг шалтгаан бол Хэвлэл мэлээллийн эрх чөлөөний тухай 1997 оны хуульд бодитой хэрэгжиж, үр дүн бий болгох дөрөвхөн заалт байгаатай холбоотой байж болох юм.                     
                    Зохиогч:Тоби Мендель
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Бодлогын асуудал 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-40.pdf
                                            Түлхүүр үг:хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, радио телевизийн үйл ажиллагаа
                                            Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
                       
                    Шинэ
                  
                      Яагаад төсвийн төвлөрлийг сааруулах нь чухал вэ? Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсөвт төвлөрч буй орлогын хэмжээ нэмэгдэж, орон нутгийн төсвийн орлогын Улсын нийт төсөвт болон ДНБ-д эзлэх хувь хэмжээ тасралтгүй буурч байна. Аливаа улс орны төвлөрсөн, эс төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого юм.                    
                    Зохиогч:Судлаач Л.Лувсанжамц, Б.Мөнхсоёл
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Бодлогын асуудал 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-33.pdf
                                            Түлхүүр үг:төсөв, монгол орны төсөв, төсвийн үйл явц, орон нутгийн төсөв, ДНБ, төсвийн төвлөрөл
                                            Хөтөлбөр:Нийтийн төсөв, санхүүгийн удирдлагыг сайжруулах
                       
                    Шинэ
                  2010-05-27
                      Ашигт малтмал олборлогч улс орнуудын улсын санхүүгийн удирдлагын хүрээ
2010-05-27
                      Үзсэн: 12239
                    2010-05-27
                      Ашигт малтмал олборлогч улс орнуудын улсын санхүүгийн удирдлагын хүрээ
2010-05-27
                      Үзсэн: 12239
                    
                      Энэхүү хэлэлцүүлгийн материалд байгалийн баялаг ашигт малтмалын олборлолтоос орох орлогыг удирдахтай холбогдон гардаг сорилтууд ба түүнийг давах бодлогын зөвлөмжүүд, түүнчлэн Улсын Санхүүгийн Удирдлага ба энэ чиглэлд байгалийн эрдэс баялаг үйлдвэрлэгч орнууд авч хэрэгжүүлбэл зохилтой шинчлэлийн асуудлыг авч үзэв.                    
                    Зохиогч:Teresa Davan, Jean-Luc Helis
                                            Хэвлэн нийтэлсэн:Олон Улсын Валютын сан
                                            Он:2010
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-34.pdf
                                            Түлхүүр үг:ашигт малтмал, олон улсын санхүүгийн удирдлага, байгалийн баялаг, олборлолт, ашигт малтмал олборлогч улс, эрдэс баялаг, ашигт малтмалын нөөц 
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                      ННФ-с гаргаж байгаа анхны дугаар Бодлогын асуудал цуврал сэтгүүлд сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, хянах үйл явц, сонгуулын хороодын томилгоо, үйл ажиллагааны ил тод байдал, саналын хуудас зарцуулах, хянахтай холбоотой хуулийн одоогийн зохицуулалтыг олон улсын стандарттай харьцуулсан үнэлгээ, хууль хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, тэдгээрийг зөв зохистой шийдэх арга замыг талаарх тодорхой санал зөвлөмж, холбогдох олон улсын туршлагаас тусгасан болно.                    
                    Зохиогч:ННФ-ын менежер Д.Энхцэцэг 
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Бодлогын асуудал 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-31.pdf
                                            Түлхүүр үг:сонгууль, сонгуулийн санал, улс төр, улс төрийн нам, сонгогчид, сонгуулийн систем, сонгуулийн хууль
                                            Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
                       
                    Шинэ
                  
                      Ардчилал, Сонгуульд Туслах Олон Улсын Хүрээлэнгээс хэвлэн гаргаж байгаа энэхүү номд сонгуулийн тогтолцоо, түүний үр дагаврын тухай маш чухал мэдлэг мэдээллийг багтааж, нарийн түвэгтэй ойлголтуудыг хүртээмжтэй байдлаар тайлбарлан танилцуулжээ. Ардчилсан шилжилт, шинэчлэлийн үйл явцын гол асуудлуудыг практик талаас нь дэлхийн цар хэмжээнд авч үзсэн, энгийн, ойлгомжтой байдлаар бичигдсэн зэрэг нь энэхүү гарын авлагыг тогтвортой ардчиллыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож буй хүн бүрт чухал хэрэгтэй ном болгожээ.                     
                    Зохиогч:Ардчилал, сонгуульд туслах Олон Улсын хүрээлэн, Орчуулагч Г.Батбаяр 
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм форум
                                            Он:2010
                                            Төрөл:Гарын авлага 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/ElectoralSystem.pdf
                                            Түлхүүр үг:Сонгуулийн тогтолцооны бүтэц зохион байгуулалт -  Ардчилал, сонгуульд туслах Олон Улсын хүрээлэнгийн гарын авлага 
                                            Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
                       
                    Шинэ
                  2010-03-29
                      Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, арга барилыг сайжруулах нь
2010-03-29
                      Үзсэн: 14485
                    2010-03-29
                      Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх бодлого, арга барилыг сайжруулах нь
2010-03-29
                      Үзсэн: 14485
                    
                      Өнөөдөр Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь Улаанбаатар хотын гэр хороололд цэвэр ус, ариун цэвэр эрүүл ахуй, зам харилцаа, нийтийн тээвэр унаа зэрэг орчин үеийн нийтийн аж ахуйн дэд бүтцийн үйлчилгээ сул, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтэц дутмаг хүндхэн орчинд амьдарч байна. Гэр хороолол ямар нэг төлөвлөлтгүйгээр өргөжин тэлж хотжилтын мөн чанар болох ажилгүйдэл, замын бөглөрөл, агаарын бохирдол, байгаль орчны бохирдол зэрэг тулгамдсан асуудал бодитойгоор нүүрлэж байна.                    
                    Зохиогч:Судлаачид: Такуяа Камата, Жэймс А. Рэйхерт, Ц.Түмэнцогт, Ёнхээ Ким, Бретт Сэдгевик
                                            Хэвлэн нийтэлсэн:Дэлхийн Банк
                                            Он:2010
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-27.pdf
                                            Түлхүүр үг:УБ хот, агаарын бохирдол, гэр хорооллын дулаан хангамж, усан хангамж, хог хаягдлын менежемент, нийтийн тээвэр, гэр хорооллын хөгжлийн бодлого,  улаанбаатарын хөгжил, гэр хорооллын хөгжил, хог хаягдал,  зам тээврийн хөгжил, гэр хорооллын цахилгаан, гэр хорооллын ус, гэр хорооллын халаалт, дулааны хангамж
                                            Хөтөлбөр:*
                       
                    Шинэ
                  
                      Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн дагуу “Төр, түүний байгууллагаар хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.” Тиймээс “хууль ёсоор тусгайлан хамгаалсан” нууц мэдээлэл хэр өргөн хүрээг хамарч буйгаас иргэдийн мэдээлэл авах эрх чөлөө хэдий хэмжээнд хэрэгжих нь шалтгаална хэмээн үзсэний үүднээс энэхүү  бодлогын судалгааг гүйцэтгэв.                    
                    Зохиогч:Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, PhD М.Мөнхмандах
                                            Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
                                            Он:2010
                                            Төрөл:Судалгаа 
                                            Файл татах:/uploads/site/1126/res_mat/res_mat-231.pdf
                                            Түлхүүр үг:Иргэний мэдэх эрх ба төрийн нууцын зохицуулалт
                                            Хөтөлбөр:Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь
                       
                    
        

