Өгөгдлийн уурхай: 2006-2011оны ОҮИТБС-ын үндэсний тайланд хийсэн дүн шинжилгээ
Энэхүү тайланд ОҮИТБС-ын өнгөрсөн хугацааны тайлангуудад хуримтлагдсан өгөгдлүүдийг олон нийт, ялангуяа орон нутгийн иргэдийн зүгээс илүү сонирхож байгаа хэлбэр, ангилалд оруулж тайлбарлан дүгнэлт хийж, ОҮИТБС-ын дүрэм, журмыг сайжруулах арга замуудыг санал болгох зорилго тавьсан юм. Тухайлбал, тодорхой компаниас төлөгдсөн төлбөр орон нутгийн засаг захиргаанд очиж байгаа эсэхийг ОҮИТБС-ын мэдээллээс харах боломжгүй байгааг дэлгэж харуулав.
Төр засагт олборлох компаниас өгч байгаа төлбөрийн чухал мэдээллийг аудиторын нэгтгэсэн тайлангаас авах боломжтой ч бүх компанийн мэдээллийг нэгтгэж чадахгүй байна. Түүнчлэн жилд нэг удаа бэлтгэгдэн гардаг аудитын тайлан тухайн санхүүгийн жилийн хувьд л хийгддэг тул олборлох компаниудын төлбөрийн өөрчлөлтийг уг тайлангаас ажиглах боломж байхгүй, мөн олборлох салбарын бүх компаниуд уг санаачлагад хамрагдаж чадаж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байгааг харуулахыг хичээв.
Хэвлэн нийтэлсэн:
Он: 1996
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Propertylaws.pdf
Түлхүүр үг: төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, төрийн өмч хувьчлал, төрийн өмчит хууль, засгийн газрын тогтоол, төрийн өмч хувьчлал


