ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС АНГИД БАЙХ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ
Монгол Улс “Жэндерийн эрх тэгш байдлын тухай”, “Гэрч хохирогчийг хамгаалах тухай” хуулиудыг баталж, жендэрийн шууд болон шууд бус ялгаварлан гадуурхалтыг хуулиар хориглосон. Мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлж, “Гэмт хэргийн тухай” хуулийн төсөлд ялгаварлан гадуурхсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгаад байгаа зэргийг иргэний нийгмийн байгууллагууд сайшаан дэмжиж байна. Үүний зэрэгцээ Засгийн газар Үйл ажиллагааны төлөвлөгөөндөө ялгаварлан гадуурхалттай тэмцэх механизмыг судлах, энэ асуудлаар хууль санаачлахаар тусгасан нь сайшаалтай. Мөн түүнчлэн 2008 оны УИХ-ын сонгуулиар 3 эмэгтэй гишүүн сонгогдсон бол 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон нь шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог бодитой нэмэгдүүлсэн ахиц юм. Хэдийгээр дээр дурьдсан дэвшилттэй алхмуудыг авч хэрэгжүүлж байгаа ч ялгаварлан гадуурхалт түгээмэл байсаар байна.
Strengthen the implementation of laws on Violence Against Women in Mongolia /2006-2008/
Strengthen the implementation of laws on Violence Against Women in Mongolia /2006-2008/
Орон нутгийн төсвийн орлогын хуваарилалтыг зохистой хангах нь/ Хураангуй тайлан/
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2008
Файлын төрөл: pdf
Файл: /forum_topics/OSF_Annual_Report2008_Mn.pdf
Түлхүүр үг: