card
Ардчилсан сайн засаглалАрдчиллын институциүдийг бэхжүүлэх2015Монитор

Хандивын талаарх хязгаарлалт хэрэгжиж байна уу?

Зохиогч: ННФ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2015
Төрөл: Монитор
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хандивын талаарх хязгаарлалт хэрэгжиж байна уу? - Монитор
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь

Нээлттэй Нийгэм Форумын “Төрийн бус байгууллагын мониторинг” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Сонгогчдын Боловсрол Төв “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйл буюу “Хандив авахтай холбогдсон хязгаарлалт”-ын хэрэгжилтэд мониторинг хийв. Мониторингийг
2015 оны 04 дүгээр сарын 1-ээс 2015 оны 08 дугаар сарын 31 хүртэл таван сарын хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд анхдагч мэдээлэл цуглуулах ажлыг зорилтот аймгуудын төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэд, аж ахуйн нэгжээс авахаар аргачлалаа боловсруулж төлөвлөсөн юм. Гэвч төслийн баг зорилтот аймгуудад очиж ажиллахад
“хандив хүлээн авах угаасаа хуулиар хориотой”, “бид хандив авдаггүй”, “энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй, мэдээлэл гаргаж өгөх ч боломжгүй” гэсэн ижил төстэй хариултыг авсан тул аргачлалаа өөрчилж улмаар мониторингийн судалгаанд эх сурвалж, баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлагын аргыг түлхүү ашиглалаа. 

 

 

 

 

 

Зохиогч: ННФ
Хэвлэн нийтэлсэн: ННФ
Он: 2015
Төрөл: Монитор
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Хандивын талаарх хязгаарлалт хэрэгжиж байна уу? - Монитор
Хөтөлбөр: Ардчиллын институцүүдийг бэхжүүлэх нь