Нээлттэй Нийгэм Форум 2007 оны жилийн тайлан
-------------------------------------------------------------------------------------------------------
Нээлттэй Нийгэм Форум 2007 оны жилийн тайлан [PDF]
![]() |
Нээлттэй Нийгэм Форум улс орныхоо хөгжил цэцэглэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг хичээж, төрийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлж, ардчилсан төрөө бэхжүүлэхэд төрийн бус болон төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж ирлээ. 2007 он Монголын хувьд нийгэм, улстөр, эдийн засгийн олон чухал үйл явдлаар дүүрэн жил байлаа. Авилгын эсрэг хууль хэрэгжиж эхэлснээр Монголын түүхэнд анх удаа төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо олон нийтэд ил тод мэдээлсэн нь энэ оны онцлох үйл явдал боллоо.
Төрийн ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нээлттэй Нийгэм Форум иргэний нийгмийн зүгээс төрд тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулахад дэмжлэг болгон 60 гаруй төрийн бус байгууллагад арга зүйн болоод санхүүгийн туслалцаа үзүүлж төрийг хяналттай байлгах иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Төрийн байгууллагуудын ил тод байдлыг дээшлүүлэх талаар 2006 онд зохион байгуулсан төр, иргэний нийгмийн форумаас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагууд хэлэлцэж, зөвлөмжийг шинэчлэн олон нийтийн сонорт хүргэсэн нь дээрх зорилтыг хэрэгжүүлэх бас нэг үр дүн болжээ. Нөлөөллийн цогц үйл ажиллагааны үр дүнд хууль боловсруулах явцын ил тод байдлыг хангах зорилгоор УИХ-ын үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог бүрдүүлэх хуулийн төслүүд өргөн баригдсан болно.
Шинээр байгуулагдсан Авилгатай Тэмцэх Газрын авилгаас урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр гаргаж буй санал санаачилгыг нь дэмжлээ. Тухайлбал, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, шуурхай байдлыг хангах талаар АТГ-аас гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд мониторинг хийлгэсний зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээн авах шуурхай утас ажиллуулсан нь төрийн байгууллагуудын зүгээс иргэддээ мэдээллээр шуурхай үйлчилдэг болоход зарим түлхэц боллоо.
Улс орны эдийн засгийн хөгжлийн гол тулгуур эх үүсвэрийн нэг болох уул уурхайн салбар сүүлийн гурван жилийн турш Монголын нийгмийн анхаарлын төвд байлаа. Нээлттэй Нийгэм Форум 2007 онд томоохон төслүүдийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хувилбаруудыг тодорхойлоход түлхүү анхаарч, Хөрөнгө оруулалтын гэрээнүүдэд иж бүрэн дүн шинжилгээ хийж, иргэний нийгмийн байгууллагуудын дунд яриа хэлэлцүүлэг өрнүүлэв. Уул уурхайн салбар дахь төрийн өмчийн оролцоо, гэнэтийн ашгийн татвар, төсөв санхүүгийн тогтолцоо зэрэг олон асуудлаар хийсэн бидний судалгаа энэ чиглэлээр үндэсний хэмжээнд өрнөж буй хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулсан гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгыг бодит ажил хэрэг болгохын төлөө Нээлттэй Нийгэм Форум өөрийн хүч чадлаа дайчлан ажилласан агаад манай улсад уул уурхайн чиглэлээр хайгуулийн болон ашиглалтын үйл ажиллагаа эрхлэхээр олгогдсон бүхий л лицензийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл Форумын дэмжлэгтэйгээр энэ онд олон нийтэд анх удаагаа хүрснийг дурдах нь зүйтэй бизээ.
Нээлттэй Нийгэм Форум 2007 онд орон нутгийн төсвийн тогтолцоог бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах чиглэлд нөхцөл байдлын үнэлгээ хийх, хөтөлбөр боловсруулах ажлыг гүйцэтгэсний зэрэгцээ хөдөө, орон нутгийн түвшинд төсвийн мэдээллийг ил болгох үүднээс Ховд аймгийн болон бүх сумын нь төсвийн талаарх мэдээллийг бэлтгэж иргэдэд танилцуулсан нь үр дүнтэй ажил боллоо. Түүнчлэн сумдын түвшинд бодлогын шинэчлэл хийн хувийн хэвшлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулах зорилготой ДЕЛТА төслийг Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Ихтамир, Увс аймгийн Тариалан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумдад хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, чухал ач холбогдолтой төслүүдийг санхүүжүүлэх “Хөрөнгө оруулалтын сан” -г байгуулалцав.
Энэ мэт хийж бүтээсэн, бүтээхийг оролдон зорьж яваа үйл хэргээ Та бүхэнд толилуулж буйдаа таатай байна. Эрхэм Та Нээлттэй Нийгэм Форумаас авч хэрэгжүүлсэн, санаачилсан, санхүүжүүлсэн, иргэний нийгмийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны талаар санал сэтгэгдлээ хуваалцах аваас бид талархан хүлээн авах болно.
Нээлттэй Нийгэм Форумын
Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал
Хэвлэн нийтэлсэн: UNDP
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/UNDP Anticorruption advisory policy document.pdf
Түлхүүр үг: anti-corruption activities in Mongolia, UNDP anti-corruption plan, anti-corruption policy
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/medtech-toi holbootoi huuliin zaaltuud.pdf
Түлхүүр үг: мэдээлэл технологийн хууль, компютерийн мэдээллийн хууль, мэдээллийн сүлжээний хууль, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний аюулгүй байдал
Хэвлэн нийтэлсэн: ЭМЯ, Эмнэлэгийн тусламжийг удирдах газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/migration_mong.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил, шилжих хөдөлгөөн, эрүүл мэндийн салбар, нийгмийн эрүүл мэндийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ
Хэвлэн нийтэлсэн: International Development Agency/Mercy Corps
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Water Consultant Report.pdf
Түлхүүр үг: gobi regional economic growth, livestock sector, pasture degradation, gobi water resource, water quality, aquifer impacts, gobi initiative
Монгол улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, иргэний хэрэг, гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдлын талаарх тоон мэдээллийн судалгаа
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2000
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Activity_plan_Government.pdf
Түлхүүр үг: Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөр, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгмийн бодлого, бүс нутаг хөдөөгийн бодлого, байгаль орчны бодлого, батлан хамгаалах гадаад бодлого, үндэсний хөгжлийн бодлого
Хэвлэн нийтэлсэн: The European Institute for the Media and European Union
Он: 2001
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/media-and-elections-final-EU.pdf
Түлхүүр үг: elections and human rights, role of media in election, election coverage standards and practices, freedom of expression, opinion polls, political communication, campaign funding, election media monitoring
Хэвлэн нийтэлсэн: Gobi Regional Economic Growth Initiative
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Inproving Basic Veterinary Services for Herders.pdf
Түлхүүр үг: veterinary services, gobi regional economic growth, livestock sector, animal health, gobi initiative



