card
Эрх зүйн шинэтгэл, хараат бус шүүхХүний эрх#ХохирлынҮндэснийТогтолцоо#ШүүхийнШийдвэрСудлалИргэний боловсролдСудалгааны тойм2023

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Зохиогч: Нээлттэй нийгэм форум
Хэвлэн нийтэлсэн: Оюуны Инноваци ТББ
Он: 2023
Төрөл: Судалгааны тойм
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэр судалгаа, Сэтгэл санааны хохирол, хохирлын тогтолцоо, подкаст
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх

“LEGALTALKS ПОДКАСТ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР СУДАЛГАА” ТУСГАЙ ЦУВРАЛ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралыг бэлтгэн танилцуулж байна.

Оюуны Инноваци ТББ нь хуульч, эрх зүйч, судлаач нарт зориулан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, сэдвийн талаар дэлгэрүүлэн хэлэлцэх, түгээх, салбарын шинэ соргог болон тулгамдсан асуудал, мэдээ мэдээллийн талаар мэргэжлийн, сонирхолтой яриа өрнүүлэх зорилго бүхий LegalTalks подкастыг 2019 оны 9 сараас эхлэн хүргэж эхэлсэн бөгөөд нийт 20 дугаарыг нийтэлжээ.

Нээлттэй Нийгэм Форум 2018 оноос эхлэн ШүүхийН шийдвэр судалгаа төслийг хэрэгжүүлж 50 гаруй судалгааны төслийг дэмжин хэрэгжүүлээд байна. Энэхүү хамтарсан подкастын цувралаар Шүүхийн шийдвэр судалгаа цувралд нийтлэгдсэн судалгаанаас сорчлон хүргэхээр бэлдлээ.

Тусгай цувралын эхний дугаарт Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа  “Монгол Улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлж буй шүүхийн практик”  сэдвийн хүрээнд тус судалгааг гүйцэтгэсэн судалгааны багийн ахлагч А.Түвшинтөгстэй ярилцлаа.  Legaltalks подкастыг хүссэн үедээ хэзээ ч сонсох боломжтой байдлаар олон платформ дээр байршуулдаг бөгөөд тусгай цувралын эхний дугаарыг дараах холбоосоор орж сонирхоно уу.

legaldata: https://legaldata.mn/news/212

Apple:  https://apple.co/3GLJGxm

Castbox: https://bit.ly/3H86g4B

Anchor:  https://bit.ly/3GJU1Kf

Google:  https://bit.ly/3iCYpTk

Mplus:    https://bit.ly/3XBoAZ5

Youtube: https://youtu.be/I6mCQFt2E94

Зохиогч: Нээлттэй нийгэм форум
Хэвлэн нийтэлсэн: Оюуны Инноваци ТББ
Он: 2023
Төрөл: Судалгааны тойм
Файл татах: Үзэх
Түлхүүр үг: Шүүхийн шийдвэр судалгаа, Сэтгэл санааны хохирол, хохирлын тогтолцоо, подкаст
Хөтөлбөр: Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх