Шүүхийн шийдвэрийн судалгаа - Цуврал 9
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор Б.Амарсанаа ахлагчтай судалгааны баг цахим хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхэд шийдвэрлэсэн байдлыг судалж, шүүхийн практикт цахим хэлцэл, гэрээний талаарх хуулийн зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэглэх чиглэлээр зөвлөмж боловсруулан танилцууллаа. Хойшид улам бүр нэмэгдэх төлөвтэй энэхүү маргааны төрлийг судалгааны баг судлан, манай улсын эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал төдийгүй шинэ тутам үүсэж болзошгүй асуудлыг тодорхойлсон байна.
МУ-ын Иргэний хуулийн 413-419 дүгээр зүйлд худалдааны төлөөлөгч, зуучлагч, комиссын харилцааны талаар зохицуулсан бөгөөд шүүхэд эдгээр зохицуулалтыг хэрхэн хэрэглэж байгааг “Сайн туршлага” ТББ-ын судлаач, МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш Г.Давааням, хуульч Г.Уянга нар судалсан болно. Шүүхийн практикт худалдааны зуучлагч, худалдааны төлөөлөгч, комисс гэрээг өөр хооронд нь болон бусад төсөөтэй гэрээнээс тэр бүр ялгаж чадахгүй байгааг онцолж, цаашид холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглэх талаар тодорхой зөвлөмж санал болгожээ.
Судлаач С.Сүхчулуун нь ННФ-ын тэтгэлгээр байгаль орчны бохирдолтой холбоотой нийтийн эрх ашгийн маргаан шийдвэрлэж байгаа шүүхийн практикийг судлан нийтэлж байсан бөгөөд энэ удаад тус судалгаанаас улбаалан захиргааны хэргийн шүүхэд төлөөлөх эрхийн хүрээнд “хангалттай сонирхол илэрхийлэх” зохицуулалтыг гүнзгийрүүлэн судалжээ. Энэхүү судалгаа нь иргэний нийгмийн байгууллагууд тэр дундаа нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах процесст оролцогч талуудад чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэж үзэж байна.
Судлаач Б.Хонгорзул, Б.Содномдаржаа нар хамтран захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байдлыг судалж, шийдвэрийн биелэлтийг хангах талаарх маргаан иргэний шүүхийн харьяалалд байгаа нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэлд нөлөөлж байгааг тодорхой шийдвэрүүдэд үндэслэн гаргаж ирсэн байна.
Монгол Улсын санхүүгийн зах зээл /2009 оны II хагас жилийн тайлан/
Монгол Улсын санхүүгийн зах зээл /2009 оны II хагас жилийн тайлан/
Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжлийг дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам
Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвслийн тайлан
Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвслийн тайлан
Current situation of trafficking in person and relecant legislations in Mongolia
Current situation of trafficking in person and relecant legislations in Mongolia
Parliamentary Accountability and Good Governance: A Parliamentarian’s Handbook
Parliamentary Accountability and Good Governance: A Parliamentarian’s Handbook
Төрийн өмчийн их сургуулийн удирдлагын шинэчлэл олон нийтийн статус хамтын удирдлага
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2007
Файлын төрөл: pdf
Файл: /forum_topics/OSF_Annual_Report2007_Mn.pdf
Түлхүүр үг: