ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - 800 иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахаар ажилласан нь

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - 800 иргэний газар өмчлөх эрхийг хамгаалахаар ажилласан нь
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Энэ удаа газар өмчлөх эрх нь зөрчигдсөн 800 иргэний эрх ашгийг хамгаалж, хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 3 жилийн турш тууштай ажиллаж буй "Хотол-Чойр" иргэний нийгмийн сүлжээ ТББ-ыг онцоллоо.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэдэд ямар асуудал тулгарсан бэ?
"2013 онд манай суманд иргэдэд газар өмчлөхөөр болсон тухай мэдээ тарлаа. Тухайн үед би ам бүлийн 6 гишүүнийхээ материал бүрдүүлэн шөнийн турш дугаарлаж зогссоны эцэст газартай болсон юм. Гэрээсээ цай хоолоо зөөн хөнжил гудсаа тэврэн ирж, шил шилээ харан дугаарласан хүмүүсээс ердөө 200 хүн л тэр үед газартай болж чадсан. Бид зам дагуу, сумандаа ойрхон байршил сайтай газар авсандаа баярлаж, удалгүй бүгд газрын гэрчилгээгээ авцгаасан" хэмээн Сүмбэр сумын иргэн Б.Цэцгээ ярьсан юм.
"Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ" гэж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу ийнхүү Б.Цэцгээ газраа өмчилжээ. Гэтэл 2018 оны есдүгээр сард иргэдийн өмчлөлийн газар болох Сүмбэр сумын суурьшлын бүсэд уурхайн ам нээж, хашаа барин овоолго шороо асгаж байгаа тухай иргэд сонссон байна.
Яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар тодруулбал:
2013 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар Сүмбэр сумын 4-р багийн суурьшлын бүс болох "Өехий" гэх газарт 200 иргэнд газар өмчлүүлсэн аж. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэс иргэдийн өмчлөлийн газрын кадастрын зураглалтай давхцуулан “Эйкүсора” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Ийнхүү газар давхцуулан олгосныг тухайн үед газраа өмчилсөн 200 иргэн, Говьсүмбэр аймгийн төр, захиргааны байгууллага ч мэдээгүй өнгөрчээ.
Учир нь, Ашигт малтмал, газрын тосны газар нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 7 өдөрт багтаан зөвшөөрөл олгогдсон талбай байрлах аймаг, сумын засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд энэ тухай мэдэгдэх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй байна. Үүний улмаас 2016-2017 онд "Өехий" гэх газарт нэмж 600 иргэн өмчлөлийн газар олгожээ. Ингээд нийт 800 иргэний газар өмчлөлийн эрх зөрчигдсөн ноцтой асуудал үүсжээ.
Энэ асуудалд ямар шийдэл олсон бэ?
Энэ асуудал сөхөгдөж эхэлснээс хойш "Хотол-Чойр" ТББ нутгийн иргэдтэй хамтран иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр өргөн хүрээтэй нөлөөллийн ажлыг тууштай хийсээр иржээ. Тухайлбал:
- Орон нутгийн төр, захиргааны байгууллагатай хамтран уулзалт зохион байгуулж, өмчлөлийн газар дээр нээгдсэн уурхайн үйл ажиллагаатай удаа дараа танилцан тус уурхайн үйл ажиллагаа нь иргэдийн газар өмчлөх эрхийг зөрчиж байгаа тул уурхайг зогсоох шаардлагатайг холбогдох албан тушаалтанд уламжилжээ.
- УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Болд болон БОАЖЯ-ны мэргэжилтэн зэрэг албаны хүмүүстэй уулзаж, Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөл нь иргэдийн газар өмчлөх эрхийг зөрчиж байгааг дуулгаж, TV-8 телевиз, ТУГ.mn, Үнэн худлын дэнс сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан энэ тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн байна.
- Түүнчлэн “Чойрын Богдоо аваръя” нэртэй жагсаал, уурхайн аман дээр “Хүрз” акцыг тус тус зохион байгуулжээ.
- Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон "Өехий" гэх газарт уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь хүн амын суурьшил, байгаль орчны тэнцвэрт байдал цаашлаад Чойрын Богд уулын эко системд хохирол учруулах эрсдэлтэй байгааг Сүмбэр сумын 1,2,3,4,5-р багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэн тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолыг гаргуулж, Сүмбэр сумын ИТХ-д хүргүүлжээ.
- “Эйкүсора” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зорилгоор Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхэд албан шаардлага, УУХҮЯ-ны сайд асан Д.Сумъяабазарт гомдол, 1000 гаруй иргэний гарын үсэг бүхий албан шаардлагыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд тус тус хүргүүлсэн.
Тэд ийнхүү 800 иргэний өмчилсөн газрын кадастр нь “Эйкүсора” ХХК-д олгосон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгааг олон нийтэд мэдээлж, уг асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд хүргэхийг зорьж байна.
Ямар үр дүнд хүрсэн бэ?
Дээрх нөлөөллийн үйл ажиллагаанаас гадна нэр бүхий 24 иргэн 2019 оны долоодугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба одоо захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.
Энэ талаар "Хотол-Чойр" иргэний нийгмийн сүлжээ ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Э.Сайханаа "Бид 2018 оноос хойш энэ асуудлаар хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж, өргөдөл, гомдлоо хүргүүлсэн. Харамсалтай нь нэг ч байгууллагаас тодорхой хариу өгөөгүй. Тиймээс бид шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Захиргааны хэргийн процедур хүнд учраас хэргийг хянан шалгах үйл ажиллагаа одоо ч үргэлжилж байна" гэлээ.
Өөрөөр хэлбэл, Сүмбэр суманд газар өмчилсөн 800 иргэний асуудал өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
Тэд одоо юу хийж байгаа вэ?
Нийгэмд шударга ёсыг тогтоох, иргэдийн дуу хоолойг төрд хүргэх, тэдний зөрчигдсөн эрхийг хамгаалах нөхөн сэргээхийн төлөө ажиллах нь "Хотол-Чойр" ТББ-ын үйл ажиллагааны үндсэн зорилго аж.
"Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн газар нь иргэдийн өмчлөлийн газар эсэхийг лавлах тухай Ашигт малтмалын тухай хуульд ямар ч зохицуулалт тусгаж өгөөгүй юм билээ. Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд ч энэ асуудлыг зохицуулах шийдэл байхгүй байна" гэж Э.Сайханаа ярьсан юм.
Иймд Монгол улсын иргэн хууль тогтоомжийн дагуу өмчилж авсан газар нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүчин төгөлдөр бус болох аливаа айдасгүй амар тайван аж төрөх дараах нөлөөллийг хийж байна.
"Хотол-Чойр" ТББ Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо иргэдийн өмчлөлийн газар эсэхийг шалгаж, давхардуулахгүй байх заалтыг нэмэхээр хуулийн төслийн санал боловсруулсан байна. Энэ саналыг УИХ-ын 50 гишүүнд хаяглаж илгээх төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр бидэнд дуулгалаа.
Тодруулбал:
-
Хуулийн сул зохицуулалтын улмаас иргэдийн өмчлөлийн газрын кадастрын зураглалтай давхцсан өөр бусад тусгай зөвшөөрөл гарч иргэдийн эрх ашиг хохирогч байгааг иргэд олон нийт болон шийдвэр гаргах түвшний албан тушаалтны анхааралд хүргэх
-
Ашигт малтмалын тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулах:
Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт:
1.Тус хуулийн 25 дугаар зүйлд 25.1.9 дэх заалтаар “Тухайн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд үндэслэсэн Аймгийн даргын зөвшөөрөл” гэж,
2.Тус хуулийн 26 дугаар зүйлд 26.1.13 дэх заалтаар “Энэ хуулийн 26.3-т заасныг зөрчсөн нь тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд 5 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно” гэж,
3.Тус хуулийн 26 дугаар зүйлд 26.2.4 дэх заалтаар “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд энэ хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх” гэж тус тус нэмэгдүүлэх.
Ашигт малтмалын тухай хуулинд өөрчлөлт:
1.Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь заалтыг “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй” гэснийг “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчинтөгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбай, иргэдийн ашиглалт, эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй” гэж өөрчлөн найруулах саналтай байна.
Энэ асуудал бидэнд яагаад хамаатай вэ?
Хуульд заасан үүргээ биелүүлдэггүй албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийн газар өмчлөх эрх зөрчигдөж, кадастрын зураг давхацсан байхад хэн ч хариуцлага хүлээхгүй, энэ асуудлыг шийдвэрлэх талаар бодитой алхам хийлгүй өдийг хүрчээ.
Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажилладаггүй, холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлдэггүйн улмаас иргэдийн эрх ашиг зөрчигдсөөр байгаагийн нэг жишээ нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд газар өмчилсөн 800 иргэнд тулгараад байгаа асуудал юм.
Цуврал №1 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД |- Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоон байгаль орчноо хадгалж үлдэх нь
Цуврал №2 ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосныг зогсоожээ
Цуврал №3 Өөрчлөлтийн түүхүүд - Хууль бусаар ажлаасаа халагдсан иргэд хохирлоо барагдуулсан нь
Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/reg_dev_ec_mong.pdf
Түлхүүр үг: Монгол улсын макро эдийн засгийн бодлого, хөдөлмөрийн зах зээл, мөнгө санхүүгийн салбарын хөгжил, гадаад худалдаа, төсвийн бодлого, төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль, орон нутгийн захиргааны бүтэц
Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/reg_dev_finalreport_mon.pdf
Түлхүүр үг: бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, бүс нутгийн эдийн засаг, техник туслалцаа, эдийн засгийн бодлого
Хэвлэн нийтэлсэн: ADB
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/reg_dev_finalreport_eng.pdf
Түлхүүр үг: ADB and Mongolia, capacity development, regional development indicator, regional development policy, technical assistance and Mongolia
Монгол, Хятад, Азийн хөгжиж буй орнуудын 2004, 2005 оны эдийн засгийн байдал болон гадаадын хөрөнгө оруулалтын талаарх Азийн Хөгжлийн Банкны мэдээлэл
Хэвлэн нийтэлсэн: Азийн Хөгжлийн Банк
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/ado_mongol.pdf
Түлхүүр үг: Монгол дахь АХБ-ны үйл ажиллагаа, Монголын эдийн засаг, Хятадын эдийн засаг, хөгжиж буй азийн орнуудын эдийн засаг, Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалт
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/migration_mon gen chapter7_mon.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил, хүйсийн ялгаатай байдал, шилжих хөдөлгөөн ба хүйсийн ялгаа, дотоод шилжих хөдөлгөөн
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/media_freedom_mong.pdf
Түлхүүр үг: хэвлэл мэдээллийн салбар, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, хөдөөгийн хэвлэл мэдээлэл, хотын хэвлэл мэдээлэл
Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг
Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг
Хэвлэн нийтэлсэн: Монголын Хэвлэлийн Хүрээлэн
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Son sur_monitoring[1].pdf
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, сонгууль ба хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторинг Өмнөтгөл УИХ – ын 2004 оны сонгуультай холбоотойгоор Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл Судалгааны албанаас Конрад Аденауэрын сантай хамтран Улаанбаатар хотын хэмжээнд “Сонгуулийн сурталчилгаа ба телевиз үзэгчид” олон нийтийн санал асуулга, мөн “Сонгуулийн сурталчилгааны үеийн телевизийн нэвтрүүлгийн мониторинг” сэдэвт уялдаа холбоо бүхий хоёр судалгааг амжилттай хэрэгжүүллээ. Судалгааны гол зорилго нь сонгогчдыг үнэн зөв, тэнцвэрт мэдээллээр шуурхай хангах үүргээ Улаанбаатар хотод нэвтрүүлэг цацаж буй телевизүүд хэрхэн биелүүлж буйг тодорхойлох явдал байлаа. Судалгаа нь нэг талаар сонгуулийн сурталчилгаа телевизээр хэрхэн явагдаж буйд ажиглалт хийж, нөгөө талаар энэхүү сурталчилгаанд үзэгчид хэрхэн хандаж буйг тандан судалсан цогц хэлбэрээрээ шинэлэг юм. Учир нь үзэл бодлын өөр өөр өнцөгөөр харагч сонгогч олныхоо санал бодлыг судлан тодорхойлохын зэрэгцээ телевизийн сурталчилгааны өнгө аясыг өнөөгийн байдалд судлан харьцуулах боломжтой болсноор харилцан бие биеэ хянах, шинжлэх, батлах, үгүйсгэх нөхцөл бүрдсэн. Олон нийтийн санал асуулгын судалгаа, мониторингийн судалгааны тайланг тус, тусд нь бие даасан тайлангийн хэлбэрээр та бүхэндээ толилуулж байна. Ингэснээр уншигч Та судалгааны дүнд өөрийн үнэлгээ, дүгнэлтээ өгч, эргэцүүлнэ хэмээн найдаж байна. Энэ ташрамд уг судалгаануудыг явуулахад санхүүгийн харамгүй тусламж үзүүлэн, монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ардчилсан сэтгүүл зүй төлөвшин хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулж буй Конрад Аденауэрын санд талархсанаа илэрхийлье. ТЕЛЕВИЗИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ МОНИТОРИНГ (судалгааны тайлан) Судалгааны талаар товчхон Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны алба, Конрад Аденауэрын Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 5 телевизийн (МҮТВ, UBS, МН25-р суваг, ТВ5, ТВ9) сонгуулийн сурталчилгааны үеийн нэвтрүүлэгт мониторинг хийх төслийг хэрэгжүүлж дууслаа. Судалгааны төслийн зорилго нь 2004 оны Улсын Их Хурлын сонгуулийн сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа ТВ-үүд хэрхэн сурталчлан нэвтрүүлж байна, мөн намуудын тэнцвэрийг хэр хангаж буйд задлан шинжилгээ хийх явдал юм. Ингэснээр ТВ-үүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй нэвтрүүлгийн цаг, сурталчилгааны төрөл, агуулга, давтамж зэргийг тодруулж сонирхогч байгууллага, хувь хүмүүс, олон нийтийг энэ талын мэдээллээр хангах, анализ хийх боломжийг олгох юм. Барууны хөгжингүй орнуудад ТВ-үүд намуудад зориулсан тусгай цаг, нэвтрүүлэгтэй, намууд нь суваг болгон дээр нэг нэг өөрийн нэвтрүүлэгтэй байдаг аж. Намуудын өөрсдийн бэлтгэж буй нэвтрүүлгийн цаг бусдынхтай тэнцүү байх, сэтгүүлчид нэвтрүүлэг бэлтгэхдээ аль нэг талыг баримтлахгүй байх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл намуудын сурталчилгааг тэнцвэртэй ижил түвшинд нэвтрүүлэх зэрэг олон төрлийн шалгуур шаардлагыг хангах ёстой байдаг байна. Тэгвэл эдгээр шалгуур шаардлага манайд хэр хангагдаж буйг дараах тоон үзүүлэлтээс харж болох юм Мониторингоор дараах асуудлуудыг тодруулахыг зорьлоо. Үүнд: 1. Сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй хугацаа /тухайн ТВ-ийн нийт цагт эзлэх хувь/ 2. Судалгааны долоо хоногт аль ТВ-ээр ямар намын сурталчилгаа нийт хэдэн удаа явав. 3. Ямар сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна. /тухайн ТВ-ийн оргил цаг эсэх/ 4. Сурталчилгааны цаана хэн байна вэ? /нам, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн/ 5. Сурталчилгааг ТВ-ээр нэвтрүүлэхдээ ямар төрлийг түлхүү ашиглаж байна. /захиалгат, далд, төлбөрт гэх мэт/ 6. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна. / агуулгаар/ 7. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ямар байна. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа хийв. 8. Мэдээллийн хөтөлбөр дэх сонгуулийн сурталчилгааны давтамж ямар байна. 9. ТВ-ийн нэвтрүүлэгт эзлэх далд сурталчилгаа СУДАЛГААНЫ АРГАЧЛАЛ Судалгааг сонгуулийн сурталчилгааны дунд үеийн /2004 оны 06 сарын 11-ны Баасан гарагаас 2004 оны 06 сарын 17-ны Пүрэв гараг хүртэл/ нэг долоо хоногийн ТВ-ийн нэвтрүүлгийг сонгон авч явуулав. Ингэхдээ дараах цагийн хуваарийн дагуу ажиллаа. Судалгаанд хамруулсан хугацааг гарагаар харуулбал: Гараг Эхэлсэн цаг Дууссан цаг Үргэлжилсэн хугацаа / өдөрт Даваа 18.00 24.00 6 цаг Мягмар 18.00 24.00 6 цаг Лхагва 18.00 24.00 6 цаг Пүрэв 18.00 24.00 6 цаг Баасан 18.00 24.00 6 цаг Бямба 08.00 24.00 16 цаг Ням 08.00 24.00 16 цаг Нийт цаг 62 цаг Жич: МҮТВ гэхэд 24 цагаас хойш сонгуулийн сурталчилгаа явуулж байсан тул үүнийг алдалгүй бүртгэх, 25-р суваг телевиз Бямба, Ням гарагуудад 12 цагаас эхэлдэг зэргээс шалтгаалан зарим тохиолдолд дээрх хуваарь алдагдах тохиолдол гарч байв. Гэхдээ бусад бүх тохиолдолд дээрх хуваарийг чандлан баримталсан болно. Судалгаанд хамруулсан хугацааг ТВ тус бүрээр тодруулбал: Гараг Үргэлжилсэн хугацаа / өдөрт / дунджаар Үргэлжилсэн хугацаа / 7 хоногт / дунджаар МҮТВ 8.40 цаг 61 цаг UBS 8.50 цаг 62 цаг 25-р суваг ТВ 7.40 цаг 54 цаг TV5 8.50 цаг 62 цаг TV9 8.50 цаг 60 цаг Нийт 41.3 цаг 299 цаг Дээрх хүснэгтэд дурьдсанчлан судалгаанд хамрагдсан телевизүүдийн нэг долоо хоногийн нийт 299 цагийн нэвтрүүлгийг ажиглан тоололт хийсэн болно. Мэргэжлийн 5 судлаач тус бүр нэг нэг ТВ-ийн нэвтрүүлгийг ажиглан мэдээллийг бүрдүүлсэн болно. Судлаачдын нэг долоо хоногийн турш тэмдэглэн бүртгэсэн мэдээллийг нэгтгэн дүгнэж дараах тоо баримтыг гаргалаа. СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС 1. Телевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан нийт цаг Телевизүүдийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан цагийг гаргахдаа тухайн ТВ-ийн нэг долоо хоногийн нийт нэвтрүүлгийн цагт эзлэх хувиар тооцлоо. ¹ Телевиз Ажиглалт хийсэн 7 хоногийн нэвтрүүлгийн нийт цаг (минутаар) Захиалгат болон далд сурталчилгаа хийсэн хугацаа цаг(минутаар) 7 хоногийн нэвтрүүлэгт сурталчилгааны эзлэх хувь 1. МҮТВ 3660 963 26.3% 2. UBS 3720 445 12.0% 3. 25-р суваг ТВ 3240 479 14.8% 4. ТВ5 3720 292 7.8% 5. ТВ9 3600 640 17.8% Нийт 17940 мин 2819 мин 1.1 Сонгуулийн сурталчилгааны давтамж / ТВ тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо / давтамжаар Улаанбаатарын ТВ-үүдээр явуулсан нийт сурталчилгаанд эзлэх хувь 1. МҮТВ 253 33.1% 2. UBS 60 7.8% 3. 25-р суваг ТВ 166 21.7% 4. ТВ5 127 16.6% 5. ТВ9 159 20.8% Нийт 765 100% Сурталчилгааны давтамжийн хувьд МҮТВ, 25-р суваг ТВ болон ТВ9 телевизээр Улаанбаатар хотын хэмжээнд нэвтэрсэн нийт сурталчилгааны 20-оос дээш хувийг эзэлж байна. Харин UBS телевизийн давтамж бусад ТВ-үүдээс харьцангуй бага байв. 1.2 Сонгуулийн сурталчилгааны давтамж / Нам тус бүрээр ¹ Телевиз Судалгааны 7 хоногт цацагдсан нийт сурталчилгааны тоо Нийт сурталчилгаанд эзлэх хувь 1. Монгол Ардын Хувьсгалт Нам 500 65.4% 2. Эх орон-Ардчилал Эвсэл 214 28.0% 3. Бүгд Найрамдах Нам 2 0.8% 4. Монголын Үндэсний Эв Нэгдлийн Нам 10 1.3% 5. Монголын Либериал Нам 1 0.1% 6. Монголын Уламжлалын Нэгдсэн Нам 15 2.0% 7. Монголын Ногоонтоны Нам 8 0.7% 8. Бие даан нэр дэвшигчид 7 0.9% 9. Бусад (Сонгуулийн Ерөнхий хороо, Сонгогчдын ЭАХХөдөлгөөн гэх мэт) 11 1.4% Нийт 765 100% Судалгааны долоо хоногт гарсан сонгуулийн сурталчилгааны 65.4 хувийг дан ганц МАХН эзэлж байна. Харин Эх-Орон Ардчилал эвслийн сурталчилгаа МАХН-аас хоёр дахин бага, бусад намынх тун бага хувийг эзэлж байв. 1.3 Сонгуулийн сурталчилгааны давтамж / телевиз болон намаар Судалгааны долоо хоногт нэвтрүүлсэн намын сурталчилгааны давтамжийг телевиз тус бүрээр харуулбал: (давтамжаар) Улс төрийн хүчнүүд / нам эвсэл Телевиз МАХН ЭОАЭ БНН МҮЭНН МЛН МУНН МНН Бие даагч МҮТВ 178 40 1 8 1 6 8 3 UBS 49 11 0 0 0 0 0 0 25-р суваг ТВ 33 123 0 0 0 7 0 3 ТВ5 85 38 1 0 0 2 0 1 ТВ9 155 2 0 2 0 0 0 0 Нийт 500 214 2 10 1 15 8 7 Сурталчилгааны давтамжийг ТВ тус бүрээр харвал МАХН болон Эх орон-Ардчилал Эвслийн сурталчилгаа тухайн долоо хоногт жинтэй байр эзэлж байв. МҮТВ, UBS, ТВ5 болон ТВ9-өөр МАХН-ын сурталчилгаа, 25-р суваг ТВ-ээр Эх орон-Ардчилал эвслийн сурталчилгаа дийлэнхдээ явж байв. Бусад намууд болон бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааны хувьд МҮЭНН, МУНН-ыг эс тооцвол долоо хоногт нэгээс бага удаа ТВ-ээр сурталчилгаа хийсэн байна. 2. Сурталчилгааг хэзээ нэвтрүүлж байна вэ? / Сурталчилгааны оргил цаг (хувиар) ¹ Цаг МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9 1. 18 цагаас өмнө 12.3 35.0 0 13.4 0 2. 18.00-18.59 0.8 8.3 4.2 1.6 3.2 3. 19.00-19.59 14.2 6.7 27.7 26.8 28.9 4. 20.00-20.59 38.0 15.0 10.8 7.1 6.9 5. 21.00-21.59 9.0 10.0 30.2 24.4 38.4 6. 22.00-22.59 4.4 18.3 20.5 18.9 5.1 7. 23.00-23.59 5.5 6.7 6.6 7.0 17.6 8. 24 цагаас хойш 15.8 0 0 0.8 0 Хэвлэлийн Хүрээлэнгээс сар тутам явуулдаг “Улаанбаатар хотын Телевиз үзэгчдийн судалгаа”-гаар хүн амын 80 орчим хувь нь 21,00-22,00 цагийг телевиз үзэх хамгийн боломжтой цагаар сонгосон байдаг. Дээрх хүснэгтээс харвал ТВ-ээр гарч буй сонгуулийн сурталчилгааны дийлэнх хувь нь суваг бүрийн оргил цагтай давхацахын зэрэгцээ “мэдээллийн хөтөлбөр”-ийн цагт төвлөрч байв. Тухайлбал: МҮТВ-ийн “Цагийн хүрд” нэвтрүүлэг 20,00-20,30 цагт гардаг. Тэгвэл МҮТВ-ээр гарсан нийт сурталчилгааны 38 хувь нь “Цагийн хүрд” нэвтрүүлгийн үеэр гарсан байна. Мөн 25-р суваг ТВ-ийн нийт сурталчилгааны 30 орчим хувь нь “25 цаг мэдээллийн хөтөлбөр”-ийн үеэр гарчээ. ТВ тус бүрийн сурталчилгааны оргил цагийг графикаар харуулбал 3. Сурталчилгаанд оролцогчид (хувиар) Сурталчилгааны гол оролцогч МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9 Нэр дэвшигч өөрөө 15.0 53.3 69.3 7.1 27.0 Сэтгүүлч 68.8 75.0 9.0 14.2 93.7 Намын удирдлага 20.9 58.3 1.8 3.1 1.3 Намын гишүүд 6.7 60.0 4.8 3.1 5.7 Урлаг соёлын одод / уран бүтээлчид 8.7 23.3 1.2 3.1 0 Гэр бүлийн гишүүд, найз нөхөд 9.9 28.3 1.8 1.6 0 Дээрх хүснэгтээс харахад нэр дэвшигч өөрөө болон сэтгүүлчид сурталчилгаанд голлох үүрэгтэй байна. Тухайлбал: МҮТВ, UBS, ТВ9, ТВ5-аар ямар нэгэн сурталчилгааг цацахдаа сэтгүүлчид дийлэнх хувийг эзэлж байгаа бол 25-р суваг ТВ-ээр нэр дэвшигч өөрөө сурталчилгаандаа түлхүү оролцсон байна. 4. Сонгуулийн үеийн телевизийн сурталчилгааны төрөл Нам эвсэл холбоод болон нэр дэвшигчид телевизийн сурталчилгааны дараах хэлбэрээр сурталчлуулах нь түгээмэл байна. (хувиар) Сурталчилгааны хэлбэр МҮТВ UBS МН25-р суваг ТВ5 ТВ9 Клип 59.3 23.3 83.2 60.6 34.6 Шууд ярилцлага 0.8 15.0 2.4 2.4 1.3 Захиалгат нэвтрүүлэг 7.5 21.7 7.2 1.6 6.3 Сэтгүүлчийн бэлтгэсэн нэвтрүүлэг 13.5 15.0 1.8 1.6 2.5 Мэдээллийн хөтөлбөр дэх сурталчилгаа 17.4 25.0 5.4 32.3 54.7 СЕХ-оос олгосон хуваарьт нэвтрүүлэг 17.4 --- --- --- --- --- хуваарьт цаг байхгүй Дээрх хүснэгтээс харахад бүх телевизийн хувьд клип сурталчилгааны хэлбэрийн дийлэнх хувийг эзэлж байна. Дараа нь мэдээллийн хөтөлбөрт дэх сурталчилгаа оржээ. 5. Сурталчилгаагаар юун тухай өгүүлж байна / сурталчилгааны агуулга Телевизээр гарч буй намууд / нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа ямар утга агуулга илэрхийлж байсныг тодруулбал: (хувиар) Сурталчилгааны агуулга МҮТВ UBS 25-р суваг ТВ ТВ5 ТВ9 Намын түүхэн замнал 5.5 63.3 1.2 3.9 2.0 Намын онцлог давуу тал 9.5 70.0 12.7 6.3 29.6 Өрсөлдөгч намуудтай харьцуулсан 11.8 36.7 15.7 3.9 3.7 Өрсөлдөгч намуудын алдаа дутагдал 13.1 36.7 15.1 12.6 8.8 Нэр дэвшигчийн хувийн чанар 53.4 86.7 58.4 22.8 21.4 Хийсэн бүтээсэн ажил 37.2 93.3 16.9 32.3 39.0 Цаашид хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр 37.5 91.7 59.6 24.4 8.2 Жич: Олон сонголттой хариулт 6. Сурталчилгаанд нэр дэвшигчдийн эзлэх давтамж ¹ Нэр дэвшигч Тойрог Нам Давтамж МҮТВ UBS МН25 ТВ5 ТВ9 Нийт 1. Чулуунбаатар.Н 62 ЭОАЭ 1 1 2. Галбадрах.Л 12 ЭОАЭ 1 1 3. Галина.Г 59 БД 1 1 4. Дамдинсүрэн.Л 57 БД 1 1 5. Ганхуяг.П 15 ЭОАЭ 1 1 6. Бат-Үүл.Э 34 ЭОАЭ 1 1 7. Дашзэвэг.Н 74 МЛН 1 1 8. Батхүү.Г 25 ЭОАЭ 1 1 9. Баттулга.Х 9 ЭОАЭ 1 1 10. Бат-Хуяг.Ж 18 ЭОАЭ 1 1 11. Адъяа.Ж 20 МАХН 1 1 12. Арвин.Д 49 МАХН 1 1 13. Жаргалсайхан.Б 70 МБНН 1 1 14. Бямбаа.Ч 40 ЭОАЭ 1 1 15. Лүндээжанцан.Д 26 МАХН 1 1 16. Очирхүү.Т 12 МАХН 1 1 17. Одхүү.Д 55 БД 1 1 18. Моломжамц.Д 23 МАХН 1 1 19. Оюун.С 69 ЭОАЭ 1 1 20. Оюунбаатар.Ч 28 МАХН 1 1 21. Сүхбаатар.А 29 МАХН 1 1 22. Сайнбаяр.Ц 59 МЛН 1 1 23. Содномдорж.Н 72 МАХН 1 1 24. Хүрэлбаатар.Ү 73 МУНН 1 1 25. Шаравдорж.Ц 15 МАХН 1 1 26. Цанжид.А 13 МАХН 1 1 27. Шатар.Б 3 МАХН 1 1 28. Туяа.Д 22 МАХН 1 1 29. Цэрэнжав.Л 48 МАХН 1 1 30. Энхсайхан.М 47 ЭОАЭ 1 1 31. Гантөмөр.Л 76 ЭОАЭ 2 2 32. Батбаяр.Батж 65 ЭОАЭ 2 2 33. Бат-Эрдэнэ.Б 50 МАХН 1 1 2 34. Заяа.О 76 МУНН 1 1 2 35. Пүрэвдорж.Л 43 МАХН 2 2 36. Отгонбаяр.С 60 ЭОАЭ 2 2 37. Төмөр-Очир.С 2 МАХН 2 2 38. Энхболд.Н 38 МАХН 2 2 39. Энхтөвшин.Ө 46 МАХН 2 2 40. Баярцогт.С 32 ЭОАЭ 3 3 41. Дэлгэрмаа.Б 61 ЭОАЭ 1 2 3 42. Одончимэд.Л 14 МАХН 3 3 43. Мөнхтуяа.Б 63 ЭОАЭ 2 1 3 44. Сономпил.М 53 ЭОАЭ 1 2 3 45. Улаан.Ч 30 МАХН 2 1 3 46. Хулан.Х 57 ЭОАЭ 1 2 3 47. Ням-Осор.Н 58 МҮЭНН 2 2 4 48. Тэрбишдагва.Д 68 МАХН 3 1 4 49. Батбаяр.Б 70 ЭОАЭ 1 4 5 50. Нямдаваа.П 32 МАХН 5 5 51. Балсандорж.Х 60 МАХН 3 3 6 52. Амаржаргал.Р 64 БД 3 1 4 53. Амарсайхан.Р 58 МАХН 1 1 2 54. Бямбадорж.Ж 66 МАХН 1 2 1 2 6 55. Отгонтөгс.Л 64 ЭОАЭ 3 3 6 56. Хаянхярваа.Д 54 МАХН 6 6 57. Басандорж.Д 40 МНН 7 7 58. Батболд.Б 57 МУНН 2 6 8 59. Цэвээнжав.Д 53 МАХН 8 8 60. Эрдэнэчимэг.Ж 73 МАХН 3 1 4 8 61. Ганзориг.Ч 1 МАХН 10 10 62. Ганхуяг.Д 58 ЭОАЭ 3 7 10 63. Батхишиг.Б 64 МАХН 1 2 5 3 11 64. Сүрэн.О 63 МАХН 12 12 65. Баяртсайхан.Н 61 МАХН 1 6 6 13 66. Ганболд.Э 75 ЭОАЭ 6 3 6 15 67. Эрдэнэ.С 65 ЭОАЭ 16 16 68. Батболд.С 75 МАХН 12 6 5 11 23 57 69. Энхбаяр.Н 65 МАХН 7 7 5 24 43 70. Мөнх-Оргил.Ц 74 МАХН 5 6 2 23 36 71. Батбаатар.Б 66 ЭОАЭ 29 29 72. Алтай.Д 71 МАХН 6 8 2 5 21 73. Батаа.Ц 73 ЭОАЭ 4 1 15 20 74. Дашдорж.Ц 70 МАХН 12 5 1 2 20 75. Болормаа.Н 69 МАХН 8 4 7 1 20 76. Мэдрээ.Б 74 ЭОАЭ 18 18 77. Ганди.Т 57 МАХН 1 4 1 10 17 Жич: МАХН=Монгол Ардын Хувьсгалт нам, ЭОАЭ=Эх Орон Ардчилал эвсэл, МБНН=Монголын Бүгд Найрамдах нам, МУНН=Монголын Уламжлалын Нэгдсэн нам, МЛН=Монголын Либериал нам, МҮЭНН=Монголын Үндэсний Эв Нэгдлийн нам, МНН=Монголын Ногоон нам, БД=Бие даагч 7. Хэн хамгийн олон удаа ТВ-ээр сурталчилгаа цацав 8. Далд сурталчилгаа Сонгуулийн далд сурталчилгааг тоолохын тулд дараах шалгуураар шүүсэн болно. Сурталчилгааны шинж чанартай (сонгуульд оролцож буй улс төрийн хүчин, нэр дэвшигчийн талаар ямар нэгэн үнэлэлт өгсөн, байр суурь илэрхийлсэн, тэнцвэртэй биш, дагнасан мэдээлэл, танилцуулга агуулсан гэх мэт) мөртлөө ямар нэгэн арга хэлбэрээр тодорхой ойлгуулаагүй, хагас дутуу тайлбарласан, нууж хаасан, эргэлзээтэй байгаа бол далд сурталчилгаа гэж бүртгэсэн. Ингэхэд МҮТВ-ийн хувьд нийт сурталчилгааны 19 хувийг, UBS телевизэд 3 хувь, МН 25-р суваг телевизэд 9 хувь, ТВ5 телевизэд 21 хувийг, ТВ9 телевизэд 10 хувийг сонгуулийн далд сурталчилгаа эзэлж байв. Далд сурталчилгааны илрэх гол хэлбэр нь бүх телевизэд мэдээллийн хөтөлбөр байлаа. Энэ үеэр нам хүчин, нэр дэвшигчид өөрсдийн хийсэн бүтээснийг сурталчлах болон сонгуульд өрсөлдөгч нараа өдөөн хатгах, элдвээр хэлэх явдал түгээмэл байсан юм.
Хэвлэн нийтэлсэн: Конрад Аденаурын сан
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/sudalgaa-election.pdf
Түлхүүр үг: сонгуулийн сурталчилгаа, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн мониторинг,сонгогч ба нэр дэвшигч
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/urban poverty_mngl1.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил Монгол, ядуурал, шилжих хөдөлгөөн, ажил эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээ, Улаанбаатар хотын хүн ам






