ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна тохижилт хийлгэхээр нийтийн эрхийг хамгаалан ажилласан нь

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна тохижилт хийлгэхээр нийтийн эрхийг хамгаалан ажилласан нь
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Ховд аймагт шинээр баригдаж буй орон сууцны барилгууд гадна тохижилт үл хийн, хүүхдийн тоглоомын талбай барихгүйгээр орон сууцаа ашиглалтанд хүлээлгэн өгдгийн эсрэг, нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллаж буй "Жавхлант гэрэлт ирээдүй" ТББ-ыг энэ удаа онцоллоо.
Ямар асуудал тулгарсан бэ?
Ж.Саруул бага насны 4 хүүхэдтэй ээж. Тэдний гэр бүл 2016 онд Ховд аймгийн Ховд хотод шинэ баригдсан орон сууцанд нүүн оржээ. Тухайн үед байрны гадна тохижилт хийгээгүй, хүүхдийн тоглоомын талбай, хүн суух сандал, саравч байхгүй тул аргагүй эрхэнд ойролцоох цэцэрлэгийн тоглоомын талбайд очдог байж. Замд нь автомашины том зам таарах агаад хүүхдүүдээ хөтлөн, тэврэн зам гарах тийм ч амар бус, дээр нь цэцэрлэгийн манаач хөөх нь төвөгтэй.
Хүүхдүүдээ гадаа гаргах хэцүү, гаргахгүй гэхээр тэднийхээ хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих боломж хязгаарлагдмал. Үүнээс үүдэн оршин суугчдын эрх ашиг, хүүхдийн эрх хохирч буй дүр зураг ажиглагдсан хэмээн тэр ярьсан юм. Энэ бол Ховд хотын гэлтгүй, нийт аймаг, нийслэлийн хэмжээнд ч тулгамдсан асуудал гэдгийг бид мэднэ.
Ховд аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар сүүлийн 5 жилийн дотор 1500 орчим айлын орон сууц ашиглалтад орсон ч дийлэнх нь гаднаа тоглоомын талбай, ногоон байгууламжгүй байсан тухай Ж.Саруул яриад үүнийг өөрчилөхөөр сэтгэл шулуудаж, Нээлттэй нийгэм форумын дэмжин хэрэгжүүлдэг “Нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл”-тэй хамтран ажилласан тухайгаа хүүрнэв.
гадна тохижилт хийхээс өмнө
Өөрчлөлт хэрхэн эхэлсэн бэ?
Аливаа барилга, орон сууцыг хүлээн авч буй улсын комисс тохижилт хийсэн, бүрэн гүйцэд байгууламж хүлээж авах, ашиглалтанд оруулах зөвшөөрөл өгөх хууль журамтай байдаг тул нэг талаас энэ нь улсын комиссын буруутай үйлдэл юм. Нөгөө талаас барилга барьж буй компаниудын хариуцлагагүй, хуумгай байдал. Үүний үр дүнд иргэд, оршин суугчид хохироод үлддэгийг өөрчлөхөөр Ж.Саруул тэмцжээ.
Тэрээр дээр дурдсан “Нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл”-д энэхүү асуудлаа шийдвэрлэхээр төсөл бичиж тэнцсэнээр ӨӨРЧЛӨЛТ эхэлсэн юм. Асуудлыг гарган тавьж, иргэдийн төлөө шийдвэр гаргуулах, үүнд хяналт тавьж ажиллах нөлөөллийн арга замыг тэр сонгожээ. Энэхүү төслийн хугацаанд аймгийн бүх орон сууцны гадна тохижилтын асуудлыг шийдэх боломжгүй тул Жаргалант сумын Магсарсав багийн нутагт баригдаж эхлээд байсан “Гэрэлт хотхон”-ыг сонгон, гадна тохижилтыг хийхэд хяналт тавихаар болсон байна.
Мэдээлэл, судалгаа цуглуулж, асуудлыг олон нийтийн анхааралд авч ирж, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллахаас эхлэв. Дараа нь орон сууц хүлээн авах комиссын гишүүн байгууллагуудын удирдлагатай уулзаж, зөрчил дутагдлуудаа засахыг хүсэв. Хэрэв тэд хуулийн дагуу ажлаа хийхгүй бол шүүхийн журмаар нийтийн эрх ашгийг өмгөөлөхөд бэлэн байгаагаа ч танилцуулав. Ховд аймгийн ИТХ, ГХБХБГ, Аудитын газар зэрэг байгууллагууд асуудлыг нааштай хүлээж авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
гадна тохижилт хийсний дараа
Холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан бэ?
Холбогдох байгууллагууд асуудалд хариуцлагатай хандах болж, орон сууцны барилга барьсан компаниудад албан гадна тохижилтоо нөхөж хийхийг үүрэг болгон, албан бичиг илгээж эхлэв. Үүний дагуу аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, гадна тохижилтгүй орон сууцыг ашиглалтад оруулахгүй гэдэг чиглэл барьсан. Төсөл хэрэгжүүлэгчид маань ч хөндлөнгөөс хянаж, ажиглан, нөлөөллийн ажлаа сайн хийжээ.
Ямар үр дүнд хүрэв?
2019 оны хагасаас 2020 оны эхний улирал хүртэл үргэлжилсэн энэ төслийн хугацаанд сонгож авсан хотхоны гадна тохижилт 70% хийгджээ. Мөн бусад орон сууцны барилгууд ч шаардлагын дагуу тохижуулалт нэлээд хийсэн. Зарим нь сайхан жишиг тоглоомын талбай барьж байхад зарим нь тэгсхийн оромдож орхисон нь ч бий гэнэ. Тухайн компанийн хандлагаас ихээхэн хамаардаг юм билээ гэж Ж.Саруул ярив.
Тус аймагт 2019- 2020 онд ашиглалтад орсон 12 орон сууцны 8 нь гадна тохижилтоо хийсэн, 2 нь хотхоны зохион байгуулалтаар баригдаж байгаа учир эхний блокын ажил дууссаны дараа тоглоомын талбайгаа хийх, харин 2 орон сууц тохижилт хийгээгүй байгаа юм. Үүнийг сүүлийн 7 жилийн нөхцөл байдалтай харьцуулбал нөлөөллийн ажил хийсэн хугацаанд орон сууцнууд гадна тохижилтоо сайн хийж байгаа дүр зураг харагдаж байна.
Тиймээс өнгөрсөн оны сүүлээс “Нээлттэй нийгэм форум”, Ж.Саруул нар ахин хамтран ажиллаж эхэлжээ.
гадна тохижилт хийхийн өмнө ба хойно
Энэ түүх олон нийтэд ямар ач холбогдолтой вэ?
Хариуцлагагүй төрийн алба, барилгын компаниудын буруу жишгийг таслан зогсооход иргэн хүний оролцоо, олон нийтийн дуу хоолой ямар хүчтэй болохыг эндээс харж болно. Нийтийн болон хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад тусалж, өөрчлөлт авч ирж буй Ж.Саруулын жишээ бидэнд замчлахуйц сайн жишээ болжээ. Зөвхөн барилгын компани, улсын комиссоос шийдвэр хүлээж суух биш иргэд өөрсдөө амьдралдаа хариуцлагтай хандаж, шахалт шаардлага тавьж байх нь цааш цаашдын олон шийдвэрт эерэгээр нөлөөлөх хүч болох юм.
Хэвлэн нийтэлсэн: Нээлттэй Нийгэм Форум
Он: 2004
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Budget meeting_mong.pdf
Түлхүүр үг: улсын төсөв, төсвийн хэрэгжилт, төсвийн онцлог, төсвийн хууль, төсвийн мэдээ, эдийн засгийн өсөлт
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Их Хурал
Он: 1990
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Elec-Law-Pol. Parties.pdf
Түлхүүр үг: улс төрийн нам, намын хууль эрх зүй, намын хууль
Хэвлэн нийтэлсэн: International Federation of Journalists
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/electionreporting.pdf
Түлхүүр үг: media and democracy, government media, democratic society, political election, election coverage, democracy and journalists' role, election reporting hand book
Хэвлэн нийтэлсэн: Русский Пресс Общество
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Election Ru_Media council.pdf
Түлхүүр үг: хэвлэл мэдээлэл, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэлийн ёс зүй, сэтгүүлчид
Олон нийтийн Радио, Телевизийн тухай Монгол Улсын хуулийн талаархи санамж бичиг
Олон нийтийн Радио, Телевизийн тухай Монгол Улсын хуулийн талаархи санамж бичиг
Хэвлэн нийтэлсэн: 19 дүгээр зүйл байгууллага
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/A19 TVR law_2003_mong.pdf
Түлхүүр үг: олон нийтийн радио телевизийн хууль, олон нийтийн радио телевизийн хуулийн хэлэлцүүлэг, үндэсний телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бодлого, засгийн газрын бодлого, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль
Уул уурхайн зарим салбарт хөдөлмөрийн хүрээн дэх суурь зарчмууд болон Монгол улсын хөдөлмөрийн хууль, тогтоомжинд заасан эрхийн хэрэгжилтийн төлөв байдалд хийсэн шалгалт судалгааны тайлан
Хэвлэн нийтэлсэн: Хүний Эрхийн Үндэсний Комисс
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/informallabor_gold.pdf
Түлхүүр үг: ашигт малтмал олборлолтын ажилчидийн эрх, уул уурхайн салбарын ажилчидийн эрх, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, албан бус салбар дахь гар аргаар ашигт малтмал олборлох хөдөлмөр
Хэвлэн нийтэлсэн: UNDP
Он: 2002
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/UNDP Anticorruption advisory policy document.pdf
Түлхүүр үг: anti-corruption activities in Mongolia, UNDP anti-corruption plan, anti-corruption policy
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/medtech-toi holbootoi huuliin zaaltuud.pdf
Түлхүүр үг: мэдээлэл технологийн хууль, компютерийн мэдээллийн хууль, мэдээллийн сүлжээний хууль, мэдээллийн аюулгүй байдал, сүлжээний аюулгүй байдал
Хэвлэн нийтэлсэн: ЭМЯ, Эмнэлэгийн тусламжийг удирдах газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/migration_mong.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил, шилжих хөдөлгөөн, эрүүл мэндийн салбар, нийгмийн эрүүл мэндийн тусламж, эрүүл мэндийн үйлчилгээ









