ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД - Хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна тохижилт хийлгэхээр нийтийн эрхийг хамгаалан ажилласан нь

ӨӨРЧЛӨЛТИЙН ТҮҮХҮҮД | Хүүхдийн тоглоомын талбай, байрны гадна тохижилт хийлгэхээр нийтийн эрхийг хамгаалан ажилласан нь
Орон нутгийнхаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд санаачилга гаргаж, бусдадаа нөлөөлж, үр дүнд хүрсэн хамт олон, иргэний нийгмийн байгууллагуудыг Ub.life сайт “Нээлттэй нийгэм форум” ТББ-тай хамтран танилцуулж байна.
Ховд аймагт шинээр баригдаж буй орон сууцны барилгууд гадна тохижилт үл хийн, хүүхдийн тоглоомын талбай барихгүйгээр орон сууцаа ашиглалтанд хүлээлгэн өгдгийн эсрэг, нийтийн эрх ашгийг хамгаалан ажиллаж буй "Жавхлант гэрэлт ирээдүй" ТББ-ыг энэ удаа онцоллоо.
Ямар асуудал тулгарсан бэ?
Ж.Саруул бага насны 4 хүүхэдтэй ээж. Тэдний гэр бүл 2016 онд Ховд аймгийн Ховд хотод шинэ баригдсан орон сууцанд нүүн оржээ. Тухайн үед байрны гадна тохижилт хийгээгүй, хүүхдийн тоглоомын талбай, хүн суух сандал, саравч байхгүй тул аргагүй эрхэнд ойролцоох цэцэрлэгийн тоглоомын талбайд очдог байж. Замд нь автомашины том зам таарах агаад хүүхдүүдээ хөтлөн, тэврэн зам гарах тийм ч амар бус, дээр нь цэцэрлэгийн манаач хөөх нь төвөгтэй.
Хүүхдүүдээ гадаа гаргах хэцүү, гаргахгүй гэхээр тэднийхээ хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих боломж хязгаарлагдмал. Үүнээс үүдэн оршин суугчдын эрх ашиг, хүүхдийн эрх хохирч буй дүр зураг ажиглагдсан хэмээн тэр ярьсан юм. Энэ бол Ховд хотын гэлтгүй, нийт аймаг, нийслэлийн хэмжээнд ч тулгамдсан асуудал гэдгийг бид мэднэ.
Ховд аймгийн хэмжээнд 2019 оны байдлаар сүүлийн 5 жилийн дотор 1500 орчим айлын орон сууц ашиглалтад орсон ч дийлэнх нь гаднаа тоглоомын талбай, ногоон байгууламжгүй байсан тухай Ж.Саруул яриад үүнийг өөрчилөхөөр сэтгэл шулуудаж, Нээлттэй нийгэм форумын дэмжин хэрэгжүүлдэг “Нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл”-тэй хамтран ажилласан тухайгаа хүүрнэв.
гадна тохижилт хийхээс өмнө
Өөрчлөлт хэрхэн эхэлсэн бэ?
Аливаа барилга, орон сууцыг хүлээн авч буй улсын комисс тохижилт хийсэн, бүрэн гүйцэд байгууламж хүлээж авах, ашиглалтанд оруулах зөвшөөрөл өгөх хууль журамтай байдаг тул нэг талаас энэ нь улсын комиссын буруутай үйлдэл юм. Нөгөө талаас барилга барьж буй компаниудын хариуцлагагүй, хуумгай байдал. Үүний үр дүнд иргэд, оршин суугчид хохироод үлддэгийг өөрчлөхөөр Ж.Саруул тэмцжээ.
Тэрээр дээр дурдсан “Нийтийн эрх ашгийн өмгөөллийн төсөл”-д энэхүү асуудлаа шийдвэрлэхээр төсөл бичиж тэнцсэнээр ӨӨРЧЛӨЛТ эхэлсэн юм. Асуудлыг гарган тавьж, иргэдийн төлөө шийдвэр гаргуулах, үүнд хяналт тавьж ажиллах нөлөөллийн арга замыг тэр сонгожээ. Энэхүү төслийн хугацаанд аймгийн бүх орон сууцны гадна тохижилтын асуудлыг шийдэх боломжгүй тул Жаргалант сумын Магсарсав багийн нутагт баригдаж эхлээд байсан “Гэрэлт хотхон”-ыг сонгон, гадна тохижилтыг хийхэд хяналт тавихаар болсон байна.
Мэдээлэл, судалгаа цуглуулж, асуудлыг олон нийтийн анхааралд авч ирж, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллахаас эхлэв. Дараа нь орон сууц хүлээн авах комиссын гишүүн байгууллагуудын удирдлагатай уулзаж, зөрчил дутагдлуудаа засахыг хүсэв. Хэрэв тэд хуулийн дагуу ажлаа хийхгүй бол шүүхийн журмаар нийтийн эрх ашгийг өмгөөлөхөд бэлэн байгаагаа ч танилцуулав. Ховд аймгийн ИТХ, ГХБХБГ, Аудитын газар зэрэг байгууллагууд асуудлыг нааштай хүлээж авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
гадна тохижилт хийсний дараа
Холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авсан бэ?
Холбогдох байгууллагууд асуудалд хариуцлагатай хандах болж, орон сууцны барилга барьсан компаниудад албан гадна тохижилтоо нөхөж хийхийг үүрэг болгон, албан бичиг илгээж эхлэв. Үүний дагуу аймгийн Засаг даргын албан даалгавар гарч, гадна тохижилтгүй орон сууцыг ашиглалтад оруулахгүй гэдэг чиглэл барьсан. Төсөл хэрэгжүүлэгчид маань ч хөндлөнгөөс хянаж, ажиглан, нөлөөллийн ажлаа сайн хийжээ.
Ямар үр дүнд хүрэв?
2019 оны хагасаас 2020 оны эхний улирал хүртэл үргэлжилсэн энэ төслийн хугацаанд сонгож авсан хотхоны гадна тохижилт 70% хийгджээ. Мөн бусад орон сууцны барилгууд ч шаардлагын дагуу тохижуулалт нэлээд хийсэн. Зарим нь сайхан жишиг тоглоомын талбай барьж байхад зарим нь тэгсхийн оромдож орхисон нь ч бий гэнэ. Тухайн компанийн хандлагаас ихээхэн хамаардаг юм билээ гэж Ж.Саруул ярив.
Тус аймагт 2019- 2020 онд ашиглалтад орсон 12 орон сууцны 8 нь гадна тохижилтоо хийсэн, 2 нь хотхоны зохион байгуулалтаар баригдаж байгаа учир эхний блокын ажил дууссаны дараа тоглоомын талбайгаа хийх, харин 2 орон сууц тохижилт хийгээгүй байгаа юм. Үүнийг сүүлийн 7 жилийн нөхцөл байдалтай харьцуулбал нөлөөллийн ажил хийсэн хугацаанд орон сууцнууд гадна тохижилтоо сайн хийж байгаа дүр зураг харагдаж байна.
Тиймээс өнгөрсөн оны сүүлээс “Нээлттэй нийгэм форум”, Ж.Саруул нар ахин хамтран ажиллаж эхэлжээ.
гадна тохижилт хийхийн өмнө ба хойно
Энэ түүх олон нийтэд ямар ач холбогдолтой вэ?
Хариуцлагагүй төрийн алба, барилгын компаниудын буруу жишгийг таслан зогсооход иргэн хүний оролцоо, олон нийтийн дуу хоолой ямар хүчтэй болохыг эндээс харж болно. Нийтийн болон хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад тусалж, өөрчлөлт авч ирж буй Ж.Саруулын жишээ бидэнд замчлахуйц сайн жишээ болжээ. Зөвхөн барилгын компани, улсын комиссоос шийдвэр хүлээж суух биш иргэд өөрсдөө амьдралдаа хариуцлагтай хандаж, шахалт шаардлага тавьж байх нь цааш цаашдын олон шийдвэрт эерэгээр нөлөөлөх хүч болох юм.
Comparative survey of the results of the 1992, 1996, and 2000 Ikh Khural elections by election systems
Comparative survey of the results of the 1992, 1996, and 2000 Ikh Khural elections by election systems
Хэвлэн нийтэлсэн: Voters’ Education Center
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/comparitive_research on election_eng.pdf
Түлхүүр үг: election results in Mongolia, election system, voters and candidates, political parties in Mongolia
Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2004 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Их Хурал
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Socio-Economic Guidelines 2004 table as of Sep3003mon.pdf
Түлхүүр үг: Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжил, макро эдийн засаг, үйлдвэрлэл экспортыг дэмжих бодлого, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн бодлого, хүний хөгжил нийгмийн бодлого, гадаад бодлогоь Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Local_Authority.pdf
Түлхүүр үг: орон нутгийн удирдлага, төсвийн байгууллагын удирдлага, төсвийн байгууллагын санхүүжилт, орон нутаг дах төрийн удирдлага, орон нутгийн удирдлагын эрх зүй
Хэвлэн нийтэлсэн: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/MHDR-2003_mongolian.pdf
Түлхүүр үг: хүний хөгжил Монгол, хүний хөгжлийн индекс, ядуурал, шилжих хөдөлгөөн, хот хөдөөгийн ялгаа
Хэвлэн нийтэлсэн: Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/Concept_ITLaw.pdf
Түлхүүр үг: мэдээллийн технологийн хууль, мэдээлэл технологи,харилцаа холбоо, мэдээллийн хууль эрх зүй
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tog028h1.pdf
Түлхүүр үг: газрын тухай хууль, газар өмчлүүлэх тухай хууль, засгийн газрын тогтоол
Хэвлэн нийтэлсэн:
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tog028.pdf
Түлхүүр үг: газрын тухай хууль, газар өмчлөлийн тухай хууль
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tog028h5.pdf
Түлхүүр үг: газрын тухай хууль, газар тариалангийн салбар, тариалангийн газар, засгийн газрын тогтоол
Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам
Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tog028h6.pdf
Түлхүүр үг: газрын тухай хууль, газар өмчлүүлэх тухай хууль, газрын худалдаа, газар ашиглалт, дуудлага худалдаа, засгийн газрын тогтоол
Хэвлэн нийтэлсэн: Монгол Улсын Засгийн газар
Он: 2003
Файлын төрөл: pdf
Файл: /uploads/site/1126/res_mat/tog103.pdf
Түлхүүр үг: газрын тухай хууль, засгийн газрын тогтоол









